Сайн унтвал эдийн засаг өсдөг үү?
Эдийн засгийн шинжлэх ухаанд хөгжилтэй гэмээр рейтинг, хэмжүүр багагүй. Дэлхийн эдийн засгийн чиглэлийн томоохон хэвлэлийн нэг болох “Wall Street Journal” (WSJ) сэтгүүлийн сэтгүүлчид нэгэн сонирхолтой рейтинг гаргажээ.
... Тэд олон орны хүмүүсийн хоногт унтсан цаг, ДНБ-ий өсөлтийг харьцуулж үзээд эдгээр нь хоорондоо холбоотой гэсэн дүгнэлтэд хүрчээ ...
Улс орнуудын иргэдийн нэг хоногт унтсан хугацаа, тодруулбал орондоо өнгөрөөсөн хугацааны талаарх мэдээллийг Дэлхийн банк болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) судалгаанаас авчээ.
... Жишээ нь хятадууд хоногт 544 минутыг унтдаг бол энэтхэгчүүдийн хувьд 520 минут болж байна. Энэ үзүүлэлтээр эдгээр орон тус рейтингэд хоёр болон зургадугаар байрыг эзэлжээ. Харин ДНБ-ий хувьд 2014 онд Хятад болон Энэтхэгийн ДНБ хамгийн өндөр буюу 7,3 хувийн өсөлттэй байв ...
Судалсан орнуудын дундаас хамгийн бага нойртой ард түмнээр япончууд тодров. Тэд хоногт 456 минут унтдаг. Тиймээс тус улсын ДНБ 2014 онд өсөөгүй харин 0,1 хувиар буурсан байна.
Гэхдээ энэ рейтингээс гажсан орон бий. Тэр орон бол Өмнөд Солонгос. Тус улсын иргэд 462 минут унтдаг ч 2014 онд ДНБ нь 3,3 хувийн өсөлттэй гарав. Ирландууд ч мөн ялгаагүй бага нойртой ч ДНБ нь 5,2 хувиар өсөж, хөгжингүй орнуудын дотор гуравдугаарт жагсчээ.
Мэдээж ДНБ, унтах цаг хоёрын холбоог үгүйсгэгчид олон. Гэхдээ Харвардын Их сургуулийн эдийн засагч Сендхилл Муллайнатан “Wall Street Journal”- ийн гаргасан рейтингэд нухацтай хандахыг уриалж байна. Учир нь тэрээр "бага унтсаны хор уршиг их, нойроо авч чадаагүй ажилтнууд удаан, үр дүнгүй ажилладаг" гэж үзэж байна.
Муллайнатан өөрийн санааг батлахын тулд Австралийн эрдэмтдийн 2004 онд хийсэн судалгаанаас иш татжээ. Уг судалгаагаар Австралийн ДНБ 0,8 хувиар буурсан нь ханаагүй нойртой холбоотой гэсэн дүн гарчээ. Австралийн эрдэмтэд “Ханаагүй нойрын эдийн засгийн үнэ” гэсэн номондоо ханаагүй нойр хүний танин мэдэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ажлын бүтээмжийг багасгаснаар эдийн засгийн өсөлтийг сааруулдаг гэсэн санааг дэвшүүлжээ.
... Мөн 2011 онд Харвардын Их сургуулийн дэргэдэх Анагаахын сургуулийн эрдэмтэд бага нойрноос болж Америкийн эдийн засаг 63,2 тэрбум ам.долларыг алдсан гэсэн үнэлгээ гаргажээ ...
Үүнийгээ тэд ханатлаа унтаагүй ажилчид хөдөлмөрийн бага бүтээмжтэй байдаг гэдэгтэй холбон тайлбарлаж “презентизм” (present буюу “байлцах”) хэмээх тусгай нэр томъёо хүртэл бодож олсон байна. Энэ нэр томъёо нь урьд шөнө нь муу, эсвэл бага унтсан хүмүүс ажиллах гэхээс илүү ажил дээр байлцаж нойрмоглодог гэсэн утгатай аж.
Дашрамд дурдахад америкчууд хамгийн их унтдаг (522 минут) ард түмнүүдийн нэг бөгөөд 2014 онд ДНБ нь 2,4 хувь өсчээ.
Дэлхийн хамгийн унтамхай ард түмэн нь Өмнөд Африкчууд. Гэхдээ ДНБ нь дөнгөж 1,5 хувь6
Харин Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн биш учраас манай улсын талаар мэдээлэл алга.
ХАМГИЙН УНТАМХАЙ АРД ТҮМНҮҮД