УИХ-ын гишүүн Д.Ганбат
2016.01.14

Ипотекийн зээл хэвийн олгогдож эхлэх боломж үүснэ

Иргэний болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж хуралдаанд оролцогчдын ихэнх нь энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Иргэний хуульд гуравдагч этгээд буюу барьцаалагчаас асууж байж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, эрхзүйн орчныг бий болгоход ажлын хэсгийнхэн анхааран ажилласан. Ингэснээр Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд холбогдох өөрчлөлтүүд орсноор ипотекийн зээл хэвийн олгогдож эхлэх боломж үүснэ" гэв.

 УИХ-ын одоо батлах иргэний тухай хууль, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль нь арилжааны банкуудыг дэмжсэн нэг хэлбэр. Цаашид УИХ хариуцлагагүй хууль баталж түүнийг нь цэц иргэдийн эрх ашигтай нийцүүлж байна гэж хүчингүй болгодог. Ийм үндсэн хуулийн манаачтай байх шаардлагагүй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санууллаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Бидний өнөөдөр хэлэлцэж байгаа хууль бол буцааж ипотекийн зах зээлийг эрсдэлгүй, тодорхой хууль зүйн дагуу болгох боломжийг бий болгохын тулд хэлэлцэж байгаа юм. Тэгэхгүй бол хууль тогтоогч хариуцлагагүй хууль баталаад, бид шийдээд гээд тэр шийдвэрийн үр дүнд олон мянган хүний эрх ашиг зөрчигддөг дур зоргийн үндсэн хуулийн манаачтай байж болохгүй".

Бүрэн эхээр нь бичлэгээс ...