2015.12.30
Аялал жуулчлалын том хэмжээний чуулга, уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна
Аялал жуулчлалын томоохон хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ нь аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг татах, дэлхий нийтэд Монголыг сурталчлах томоохон боломж гэж салбарынхан харж байгаа аж.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Гадаад болон, дотоод статистик мэдээллээ бүрэн авч чадахгүй байгаа. Дотоодын аялал, жуулчлал идэвхжиж байгаа боловч хүмүүс юунд илүү анхаарч байна вэ гэдэг мэдээлэл дутмаг байна. Тиймээс дотоодын аялал, жуулчлалыг бүрэн мэдээлэлжүүлэх, захиалга авдаг болгох, аялал жуулчлалын гол маршрутын даацыг зарлах зэрэг чухал ажлуудыг хийх хэрэгтэй байгаа” гэлээ.