Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг баталлаа
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг баталлаа
2015.12.22

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг баталлаа

Аялал жуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримлалыг баталлаа. Хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасан байна.

Аялал жуулчлалын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд шинээр батлагдан гарсан холбогдох хууль, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор найман удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нь аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг зохицуулахад учир дутагдалтай учраас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жуулчин, төрийн байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулна. Шинэчилсэн найруулгын төсөлд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу нэр томъёог нарийвчлан тусгахаас гадна жуулчлалын төрлүүд, тур оператор, хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ, төрийн байгууллагын оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх харилцаа, аялал жуулчлалын салбарыг дэмжих эдийн засгийн хөшүүрэг зэргийг тусгана.

Монгол Улсад жилд дунджаар 400 мянга орчим жуулчин ирж, 50 мянган ажлын байр бий болж, 263 сая долларын орлого оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг эзэлж байна