Мэндчилгээ
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.САНДУЙ
2015.12.28

Мэндчилгээ

Нийслэлийн МАН-ын хороо өнгөрч буй 2015 онд ажил амжилтын арвин ургацтай байлаа. Нийслэл хотын эдийн засаг, оршин суугчдын амьдралын орчин, хот байгуулалтын асуудлаар шинэ гарц эрэлхийлж, санал бодлоо чөлөөтэй солилцож, намын гишүүд, дэмжигчдийн хүсэл, шаардлагын дагуу анхан шатны байгууллагуудтайгаа нягт холбоотой, дэмжин ажиллах зорилт тавьж, түүнийг ажил хэрэг болгов.

Хотын оршин суугчид амар тайван, аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхтэй. Тиймээс энэ жил “Бид хамтдаа” аяныг өргөн далайцтай өрнүүлж, нийслэлийн зөвлөгөөнийг хийж олон намын төлөөллөөс талархал дэмжлэг хүлээж авлаа. Нийслэл хотын өсөлтийг зөв зохицуулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, хотын эдийн засгийн идэвхтэй бүсийг гадагш тэлж, шинэ хот байгуулах, дагуул хот, тосгоныг хөгжүүлэх зэрэгт чиглэсэн чухал саналууд дэвшүүлсэн. Мөн Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бэрхшээлийг цогцоор нь шийдэх гарцыг тодорхойллоо. Монгол Ардын Намын нийслэл дэх хорооны гол зорилго нь 2016 оны сонгуульд зөв шийдлээр зохион байгуулалт сайтай оролцож, ялалт байгуулах явдал мөн. Тиймээс уг зөвлөгөөнөөс гаргасан шийдлүүд нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгалаа олж улам боловсронгуй болж, баяжих юм. 

Ирж буй 2016 онд бид хамтдаа байж 2015 онд байгуулсан ялалтуудаа баталгаажуулан улам их ялалтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 2016 онд нийслэлийн МАН-ын хороо “Аз жаргалтай хот”-ыг цогцлоохын төлөө ажиллах болно. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.САНДУЙ