Онцгойгийнхон ажлаа тайлагнаж, шилдгүүдээ тодрууллаа
Онцгойгийнхон ажлаа тайлагнаж, шилдгүүдээ тодрууллаа
2015.12.23

Онцгойгийнхон ажлаа тайлагнаж, шилдгүүдээ тодрууллаа

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2015 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, шадар сайдын ахлах зөвлөх П.Даш, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцлоо.

Тайлангийн хурлын нээлтийн ажиллагаанд оролцсон Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд 2015 онд  албаны хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагаа нэр төртэйгээр биелүүлсэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хандан, 2016 он бол Онцгой байдлын салбарын хувьд иргэнээ дээдэлсэн хэрэглэгчийн жил байх ёстой. Мөн албаны хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлсэн жил байх ёстой. Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг гол зорилго болгон хэрэгжүүлэх жил байх ёстой гэдгийг онцоллоо.

Тийм  ч учраас иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг хүн нэг бүрт, айл өрх бүрт хүргэж сургалт, сурталчилгааг сайтар зохион байгуулан ажиллахыг үүрэг болголоо.

Хамгийн чухал нь иргэд, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхийн тулд өөрөөс шалтгаалах ямар үүрэг хүлээх ёстой, юу хийж чаддаг байх ёстойг ухааруулж ойлгуулах нь чухал гэдгийг анхааруулсан юм.

2016 онд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж тодорхой зардлыг улсын төсөвт суулгаж өгсөн, үүнийг зөв, үр ашигтай зарцуулах хэрэгтэйг сануулав.

Мөн Монгол Улсын гамшигтай тэмцэх чадварыг дээшлүүлэх, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдлийг бууруулахад хамгийн гол зүйл бол албаны хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгах, ёс зүйг эрхэмлэн ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.