“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд 19 цогц арга хэмжээг зохион байгуулна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар хамтран хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын ажилтан, 1500 гаруй уран бүтээлч хамрагдсан бөгөөд үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж оролцсон юм.
Харин 2016 онд уг хөтөлбөрийн хүрээнд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын нийт 19 цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан арга хэмжээнүүд
“Гэгээн муза” театрын урлагийн наадам
“Венийн үдэш”
“Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэш
“Плэй тайм-2015” амьд хөгжмийн наадам
“Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш
“Их талын жазз” олон улсын жазз хөгжмийн наадам
“Мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдаан”
“Улаанбаатарын үдэш”
“Монгол дэнс фестиваль”
“Учиртай гурван толгой” дуурь
“Бэст оф морин хуурь” олон улсын фестиваль
“Улаанбаатар Свинг найт”
“Сайланс вайт” дижи урлагийн шоу
“Алдрын танхим” рок, поп хүндэтгэлийн концерт
“Даншиг наадам, хүрээ цам” шашин соёлын наадам
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохион байгуулах арга хэмжээнүүд
“Дэлхийн цирк Монголд”
“Улаанбаатар пиано фестиваль”
“Гэгээн муза”
Эвлэх Уянга буюу ер бусын эрчим
“Венийн үдэш”
“Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэш
“Плэй тайм-2016” амьд хөгжмийн наадам
“Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш
“Учиртай гурван толгой” дуурь
“Сайланс вайт” дижи урлагийн шоу
“Талын бүжиг” фестиваль
“Бэст оф морин хуурь” олон улсын фестиваль
“Улаанбаатар Свинг найт”
“Алдрын танхим” рок, поп хүндэтгэлийн концерт
“Юби стрийт фешн найт”
“Даншиг наадам, хүрээ цам” шашин соёлын наадам
“Стрийт арт фестиваль”
“Нью Юби экстрим спортын талбайн нээлт”
“Улаанбаатар олон улсын кино наадам”-ыг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна