УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.12.22

12-р сар бол бүтэн жилийн ажлаа дүгнэн цаг нартай уралддаг сар

“Happy 31” хөтөлбөр зочны ярилцлагаар хүрч байна. 2015 онд хийсэн юмтай, хэлэх үгтэй, салбартаа манлайлагч эрхмүүдийг зочноор урьж байгаа. Өнөөдрийн зочин шинэ жилийн дурсамжуудаас хуваалцахаар УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт уригдан ирлээ.

Шинэ жилийн уур амьсгал орж амжив уу? Их ажилтай байгаа сурагтай?

-Шинэ жилийн уур амьсгал орж байна. Ажил ихтэй байгаач хажуугаар нь шинэ жилийн арга хэмжээнд уригдаж байна. Хаашаа ч харсан шинэ жилийн гацуур, гэрэлтүүлэг гээд уур амьсгал мэдрүүлж байна.

Шинэ жилийн гацуураа гэртэй зассан уу?

-Зассан нилээн эрт зассан шүү.

Манай студид орж ирээд хамгийн анх төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Орж ирээд хамгийн түрүүн та хоёрыг харлаа. Шинэ жилийн уур амьсгал тэр чигээрээ нэвт үнэртэж байна.

12-р сар, шинэ жил таны хувьд ямар ач холбогдолтой баяр бэ?

-Үнэхээр сайхан сар. Шинэ он ирж байна гэдэг чимээ өгдөг гол сар шүү дээ. Нөгөө талаараа бүтэн жилийн ажлаа дүгнэн хийж бүтээгээгүй ажлыг амжуулах, цаг нартай уралддаг сар шүү дээ. Он солигдох хүртэл өчнөөн ажил төлөвлөсөн байдаг тэр бүгдийг гүйцээх гэж яардаг, сандардаг ийм л хурдан өнгөрдөг сар юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/