Ямар, ямар  хуулиас үүдээд далд мөнгө үүссэн бэ?
2015.12.24

Ямар, ямар хуулиас үүдээд далд мөнгө үүссэн бэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих турхай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ Хууль гарсантай холбогдуулан ил болж буй хөрөнгө, мэдүүлгийн дурдсан тоо хэмжээ 8 их наяд хүрлээ гэж сонссон. Энэ талаар тодруулна уу. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ. Ийм хэмжээний далд эдийн засаг оршиж байсан нь бодитоор гарах үед ямар шалтгаанаас үүсч байгаа вэ гэдэг хууль эрх зүйн өөрчлөлтийн судалгаа, жагсаалт гарах уу. Ямар, ямар  хуулиас үүдээд ингэж далд мөнгө үүсэх  бололцоо үүсчих вэ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Энэ хууль гарсны дараагаар хүмүүсийн дунд эргэлзээ үүсч  байна. Төрийн албан хаагчид бүгд энэ хуульд хамаарахгүй байх уу гэдгийг тодруулах хэрэгтэй байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Ер нь далд хөрөнгө ил болох тусмаа бүх Монголчуудын амьдрал, амьжиргаанд хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. Далд эдийн засаг бий болж байгаа шалтгаан нь хаана, юунд байна вэ. Улсын төсвийн орлогын гол хэсгийг бүрэлдүүлдэг НӨАТ, ААН-ын ОАТ гэж бий. Эдгээр татварын орчин нийцтэй юу, гэдгийг судлан УИХ-д тайлагнах шаардлагатай” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “6,1 их наядын хөрөнгө ил тод болоод, 1,2 их наядын торгууль, татвараас чөлөөлөгдлөө гэж байна. Гэхдээ яг амьдрал дээр Эдийн засагт нөлөө үзүүлэх нь хэдэн хувь бол доо. Энэ ил болж буй мөнгийг ширдэгэн доороо хүмүүс хийгээгүй. Тус бүрийн дансандаа байгаа. Бидний гол хүлээсэн зүйл бол Монгол улсын мөнгөн урсгал нэмэгдэж, валютын урсгал нэмэгдээсэй гэж бодож байсан. Гэтэл валютын урсгал нэмэгдээгүй.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гадаад улсуудад энэ хуулийг хэрэгжүүлдэг хэдий ч буруу хандлагуудаас болоод тийм ч олон удаа хэрэгжүүлдэггүй. Зөрчлийн тухай хуулиар иргэн хүн татвараа төлөхгүй байхыг зөрчил гэж үзсэн. Цаашдаа татвараа төлөх асуудалд буруу хандлагууд тогтох вий дээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “ Нэг юмыг дутуу хийгээд байх шиг санагдаад байна. Энэ хууль бол Монголын эдийн засгийг хэрэгжүүлэх тухай хууль. Гүйцэд хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. 2.20 хүртэл хамрагдаагүй байгаа хүмүүсийг бүрэн хамруулж амжих уу.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “ Энэ хуулийг гаргахдаа хэд хэдэн зорилт тавьсан. Нэгдүгээрт нь эдийн засагт эргэлдэж буй мөнгийг ил болгож, эдийн засгийн бодит байдлаа хэмжихийг зорьсон. Бидэнд дутагдаж буй хөрөнгө оруулалтыг зөвхөн гадны гэхээсээ илүү, дотоодоос иргэдийн гар дээр хадгалагдаж буй мөнгийг зах зээлийн эргэлтэнд оруулж эдийн засгаа босгох арга хайсан. Тэдгээр зорилтуудыг хууль  хангаж байгаа. Хууль тогтоогчид санаачилсан хуулиа мэдэхгүй, ойлгохгүй байх шиг байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих турхай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулсан юм.