УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт
2015.12.22

Нийгмийн даатгал төлсөн нэг жилийг 1.2 жил болгон нэмэгдүүлж тооцно

Энэ удаагийн “Бид” ярилцлагын буланд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт оролцлоо. Д.Батцогт гишүүний хувьд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх санаачилга гаргаж түүний дагуу малчдын тэтгэвэр тэтгэмжийг нөхөж тооцох нөхцөл бүрдээд байгаа юм. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Ховд аймагт шатахууны үнэ буурсан гэсэн сайхан мэдээ байна. Шатахууны үнэ буурсан нь Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдэд таатай санагдаж байгаа нь мэдээж?

-Баруун бүсийн ард иргэд Улаанбаатар хотынхоос 400 гаруй төгрөгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг, тэгсэн хэрнээ ижил хэмжээний цалин, тэтгэвэр тэтгэмж авдаг байсан. Нэг талаараа хэлмэгдэж байсан ард түмэн. Нийслэлээсээ хэт алслагдсан ард иргэд бүсийн хөнгөлөлттэй байх ёстой гэдэг асуудлыг үе үеийн парламент дээр ярьж, бүсийн хөнгөлөлтийн хуулийг санаачилдаг ч дэмжигддэггүй байсан. Бүсийн нэмэгдлийн тухай тусгайлсан хууль гаргаснаас шатахууны үнийг Улаанбаатарынхтай адилхан болгоё, эрчим хүчний үнийг төвийн бүсийнхтэй адилхан болгоё гэх мэт олон хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх нь зөв юм байна.

Ямартай ч шатахууныхаа үнийг хямдруулж чадлаа. Аль ч цаг үед хийж болох байсан ажлыг энэ Засгийн газрын үед хийж чадлаа. Энэ бол баруун аймгуудын эдийн засагт маш том хувь нэмэрээ оруулна. Литр тутамд 400 төгрөгийн хэмнэлт гарна гэдэг бол ард иргэдийн халааснаас хэдий хэмжээний мөнгийг хэмнэж болох уу, эдийн засагт хэдий хэмжээний үр өгөөж өгөх үү гэдэг нь ойлгомжтой. Иргэдийн халааснаас хэмнэгдсэн мөнгө тэндээ үлдэнэ гэсэн үг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/