“Оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ” семинар боллоо
“Оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ” семинар боллоо
2015.12.04

“Оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ” семинар боллоо

Сангийн яам, гааль, татварын байгууллагын ажилтнуудад жендэр, жендэрийн тэгш байдлыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар анхан шатны ойлголт өгөх, тус байгууллагуудад хийж буй жендэрийн үнэлгээний үр дүнг бататган, илэрсэн жендэрийн асуудлыг шийдэх боломжит арга замыг хэлэлцэх зорилготой семинарыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөрТатварын Ерөнхий газрын Хурлын танхимд зохион байгууллаа.

2013 онд МУ-ын Засгийн газраас баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх  дунд хугацааны стратегийн төлөвлөгөөнд салбарын болон орон нутгийн хэмжээний бодпого, стратеги, төсөл, хөтөлбөрүүдэд жендэрийн дүн шинжилгээ хийж, салбарын үзэл баримтлалыг боловсруулан батлуулахаар, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, яамдын шийдвэрт жендэрийн үнэлгээ хийж, жендэрийн эрх тэгш байдпыг хангах тухай хуульд нийцүүлэх талаар санал боловсруулж шийдвэрлүүлэхээр тус тус заасан.

Жендэрийн үндэсний хорооноос олон улсын байгууллагуудтай хамтран салбарын жендэрийн стратегийн баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр “Жендэрийн үнэлгээ”-г холбогдох байгууллагуудад хийхээр ажиллаж байна.

“Жендэрийн үнэлгээ” нь хяналт, шалгалт биш бөгөөд сайн дурын үндсэн дээр, тухайн байгууллагатай зөвшилцсөний дүнд хийгдэж байгууллагын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд гарч буй ахиц дэвшил, алдаа дутагдал, тулгарч буй бэрхшээлийг илрүүлэн цаашдын чиглэлийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг санал болгодог юм.

Энэ хүрээнд Сангийн салбар болон Хууль зүйн салбар төдийгүй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Жендэрийн үндэсний хороонд “Жендэрийн үнэлгээ” хийхээр холбогдох ажлыг эхлүүлээд байна.