Эрүүл мэндийн ажилтнуудад зориулан хүчирхийллийн хохирогчидтой ажиллах арга зүйн сургалт боллоо
Эрүүл мэндийн ажилтнуудад зориулан хүчирхийллийн хохирогчидтой ажиллах арга зүйн сургалт боллоо
2015.12.04

Эрүүл мэндийн ажилтнуудад зориулан хүчирхийллийн хохирогчидтой ажиллах арга зүйн сургалт боллоо

Жендэрийн үндэсний Хороо  НҮБ-ын Хүн амын сантай хамтран  Жендэрт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Хүчирхийллийн хохирогчидтой ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг Грандмед, Интермед эмнэлгийн эмч, ажилтан, албан хаагчдад зохион байгууллаа.

Тус сургалтаар “Жендэр ба хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчидтой ажиллах арга зүй, хохирогчдод эмнэлгийн анхан шатны тусламж болон холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх” тухай мэдээллийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Д.Санчир хийсэн.

Сургалтанд Грандмед, Интермед эмнэлгийн эмч, удирдлагууд болон нийт 150 гаруй ажилтан, албан хаагч хамрагдсан бөгөөд сургалтаар Жендэрт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлж, Гэр бүлийн хүчирхийллийг танин мэдэх, хохирогчдод анхан шатны болон холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх анхан шатны мэдлэгтэй болсон.  Энэ нь хүчирхийллийн хохирогч нарт түргэн шуурхай тусламж үзүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.