Тост, тосон бумбын нурууг улсын хамгаалалтад авч талийгаачийн дурсгалыг мөнхжүүлнэ
Тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авбал тухайн газарт талийгаачид зориулж хөшөө босгох бодолтой байгаагаа БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг илэрхийлсэн байна.
Өмнөговь аймгийн гурван тэс сумын нутагт байрлах Тост, тосон бумбын нуруу нь тухай бүс нутгийн эко системийн төлөвлөлт болохуйц үзэсгэлэнт газрын тоонд багтдаг байна. Энэ бүс нутаг нь Монголд төдийгүй Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийн гол хоол тэжээлийн бүсд тооцогддог. Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхавгасүмбэрэл нь тоо толгой нь 20-22 гэж тоологдож байгаа цоохор ирвэсийг хамгаалахын тулд идэш тэжээлийн гол бүс нутаг болох Тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах санал санаачилгийг хэдэн жилийн өмнөөс гаргаж байжээ.
Түүхий хувьд удам дамжсан байгаль хамгаалагч байсан учраас дурсгалыг мөнхжүүлэх тал дээр салбарын яам тодорхой төлөвлөгөө гаргаад байгаа гэнэ.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Хувь хүнийхээ хувьд Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авч тэндээ энэ сайхан залууд зориулж сайхан хөшөө босгоно. Монголын байгалийн төлөө бид л тэмцэж байж онгон байгалиар нь авч үлдэнэ шүү дээ хэмээн боддог юм.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...