Улс төржилтгүй шалгаж чадвал С.Зоригийн хэргийг мухарлаж чадна
2015.11.19

Улс төржилтгүй шалгаж чадвал С.Зоригийн хэргийг мухарлаж чадна

17 жил илрүүлж чадаагүй С.Зориг агсны хэргийн цорын ганц гэрч болох эхнэр Булганыг энэ өдрүүдэд шалгаж эхэлсэн нь хэрэг илрэх нь гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Нэг талдаа энэ хэргээр улс төрчид сенсаци хийж яваа гэх хардлага бий ч нөгөө тал даа улстөржилтгүй шалгаж чадвал энэ хэрэг илрэл боломж бий гэж мэргэжлийн талаас нь харах хүмүүс бас байна.

17 жил илрүүлж чадаагүй С.Зориг агсны хэрэг ардчилсан нам төр барьж байгаа үед илрэх ёстой. Учир нь түүнтэй хамт ардчилалын төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхөд нь Монголын төрд хамгийн том тоглогч нь болжээ. Энэ утгаараа энэ хэрэгт сэжүүр гарч өнгөрсөн өдрүүдэд эхнэр Булганыг хорьж өөр хоёр хүний саатуулсан гэх мэдээлэл байна.

 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүст боломж олгох юм бол, улс төржихгүй байвал, хэмжээ хязгаар үйлчлэхгүй үнэхээр л ур чадвартайд нь боломж олгоод явбал хэрэг илэрнэ. Ний нуугүй хэлэхэд улс төрчид орж ирж гацаагаад өөр тийш нь хөтлөөд, өөрсдөө илрүүлэх гэж оролдоол гэх мэт төөрөгдөл, санхүүгийн асуудлаар үр таран хийж 17 жилийн будлиан явлаа. Зүгээр улс төржихгүй хүмүүст хуулийн хүрээнд ажиллах боломжийг гаргавал хэрэг илэрнэ.

С.Зориг агсны хэрэг улс төр болсон шалтгаан нь энэ хэргийг илэрүүлнэ гэж сонгуулийн шоу хийж, мөн гэм буруугүй иргэдийг хүний эрхийг зөрчин шалгасан хэд хэдэн тохиолдол бий. Өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой 20 гаруй хүн амиа алдсан гэх албан бус мэдээлэл ч байдаг байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...