УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.11.16

Ирэх онд 72 сургууль цэцэрлэгийн барилгын ажил эхлүүлнэ

Шинээр баригдах сургууль цэцэрлэгийн дийлэнх нь гэр хороололд баригдахаар төлөвлөгдсөн байна.

Хүн амын төлөвлөрлөөс үүдэн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хүндхэн байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 30 орчим мянган багачууд гэрээр хүмүүжиж байгаа бол 10 орчим сургууль гурван ээлжээр хичээллэж байна.

Хэдийгээр эдийн засгийн хүндрэлээс үүдэж ирэх оны төсвийг багагүй хэмжээгээр танаж байгаа ч боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэх, шинээр баригдах сургууль цэцэрлэгийн төсөв хөрөнгийг танахгүй байх тал дээр намын бүлгүүд санал нэгдсэн байна. Ингэснээр гэрээр хүмүүжиж байгаа багачууд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болох юм.

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр: Ирэх оны төсөв өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж байгаа. Сургууль цэцэрлэгийн барилгын хувьд концессын гэрээгээр барих шийдвэр гаргасан. Ашиглалтад аль хэмжээгээр орох юм гэхээс биш 72 сургууль цэцэрлэгийн барилгын ажил эхэлнэ. Хятад улсын тусламжаар найман сургууль барина. Улсын төсөв, орон нутгийн төсвөөр 50 гаруй сургууль байна. Үүнийг дуусгана гэж зорьж байна.

Төрийн хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж байгаа зарим ажлын гүйцэтгэгч төсвөөс хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй байгаа. Боловсролын салбарт сургууль цэцэрлэг барих коцессыг 5-7 жил байхаар гэрээ хийхээр төлөвлөжээ. Ажил гүйцэтгэгчид заасан хугацаанд тогтмол хөлсөө авах учир хүндрэл үүсэхгүй гэлээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...