Түдгэлзүүлсэн хэргийн тоог бууруулах асуудлаар зөвлөлдөв
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн прокурорын газар хамтран “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд удааширсан болон түдгэлзүүлсэн хэргүүдийг шийдвэрлэх аян болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” сэдэвт хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг дүүргийн “Иргэний танхим”-д зохион байгууллаа.
Зөвлөгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар, дүүргийн Засаг дарга М.Чинболд, дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр, Цагдаагийн I хэлтэсийн дарга, цагаадгийн хурандаа Ш.Цогтбаатар, Цагаадгийн II хэлтэсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, Цагдаагийн III хэлтэсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрхэмбаяр болон дүүргийн прокурорын газрын прокурорууд, харьяа цагдаагийн хэлтэсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар оролцлоо.
Түдгэлзүүлсэн хэргийн тоог бууруулах асуудлаар зөвлөлдөв
Зөвлөгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг тавьж, мэдээлэл хийсэн юм. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдал, тулгарч буй бэрхшээлтэй асуудлын талаар цагдаагийн хэлтэсүүд танилцуулга хийлээ.