Эрүүгийн цагдаагийнхан нэгнийхээ аминд хүрчээ
Цагдаагийн ерөнхий газар
2015.10.13

Эрүүгийн цагдаагийнхан нэгнийхээ аминд хүрчээ

Цагдаагийн албан хаагчид өөр хоорондоо муудалдаж, нэгнийхээ амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид ажлын бус цагаар амарч, зугаалах үеэр уг хэрэг гарсан аж. 

Налайх дүүргийн зургадугаар хороо буюу Тэрэлж амралтын газарт амрахаар очоод байх үедээ 40 настай эрэгтэй Х, 28 настай эрэгтэй Ө нар үл ойлголцож, маргасан байна. Улмаар Ө нь хохирогч Х-г хүчтэй хүлхэж, хатуу зүйл мөргүүлсэний улмаас амиа алджээ. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар Ө-г цагдан хориод байгаа бөгөөд ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст алба хаагчидтай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа нь хийгдэж байгаа гэнэ. 

Харин ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтэс дээр уг асуудлын талаар шалгалтын ажиллагаа нь хийгдээд эхэлсэн байна. Улмаар өнөөдөр ЦЕГ-ын даргын ээлжит бус зөвлөл хуралдаж, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн шалгалтын дүнг хэлэлцээд, буруутай алба хаагчдад хариуцлага тооцох ажээ. 

/NBS тв-гийн мэдээллийн хөтөлбөрөөр дээрх сэдвийг хөндлөө. Үүнд УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодруулсныг хүргэв/