Ээлжит бус сонгууль явуулах эсэхийг ард түмнээсээ асууна
Улсын их хурлыг тарааж ээлжит бус сонгууль явуулах ёстой гэж үзсэн шалтгаан нь улс төрийн ямар нэгэн хар санаа байхгүй. Тодруулж хэлбэл өнөөдөр засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг хэтэрхий оройтуулж оруулж ирснээс орлого зарлагаа зөв тооцож чадаагүй. Тодотголоо алдаатай баталсан гэж үзсэн юм.
Жишээлбэл энэ оны тодотголд наанаа хэмнэнэ, танана гэж ярьчихаад цаанаа сайд дарга нарын эд хогшлийн зардал болон, гадаад томилгооны зардлыг 12 хувиар нэмсэн. Мөн 2016 оны төсвийн төсөлд эргэн харах шаардлагатай олон орлого зардал бий. Гэтэл гишүүд төсвийн төсөлд хэтэрхий хариуцлагагүй хандаж байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Долоо найман сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж чадахгүй, гадаад дотоод нэр хүнд нь унасан. Хэн ч хүлээж авч чадахгүй нөхцөлд тарах нь зөв гэдэг асуудал тавьсан. Бүлгийн гишүүний хувьд бүлгийн хурал дээр санал оруулсан. Албан ёсоор шийдвэр гаргаагүй. Удахгүй бүлгээс хариу өгнө, нам эвслээс ч дэмжих байх гэж бодож байна.
Цаашдаа энэ асуудлаар эрдэмтэн судлаач, ард иргэдийн саналыг сонсож байж, тодорхой шийдвэрт хүрэх юм байна. Гэхдээ хүйтэн өвөл хаяанд ирсэн үеэр сонгууль явуулахдаа хүрвэл санал өгөх иргэдийн идэвхи сайн байж чадах уу гэдэг асуудал үүснэ. Энэ утгаараа жил хүрэхгүй хугацаанд сонгууль болох гэж байхад төрийн тогтвортой байдал чухал гэж үзэх гишүүд бас байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ..