Залуу эрдэмтэн, судлаачид чуулна
“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний V чуулган энэ сарын 11-нд Төрийн ордонд болох гэж буй.
Энэхүү чуулганыг Монголын залуу эрдэмтдийн холбооноос санаачлан дөрвөн жил тутамд зохион байгуулдаг байна. Энэ удаад БСШУЯ, АҮЯ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Шинжлэх ухааны академи, МҮХАҮТ хамтран-зохион байгуулах юм байна.
Харин ивээн тэтгэгч байгууллагаар “Монос”, “Монхимо” компани оролцжээ. Энэ үеэр гурван салбар хуралдааныг зохион байгуулж түүнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ажлын хэсэг байгуулах юм байна.
Чуулганд 500 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.