Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛ ТОГООТ-2015” техник, технологийн салбарын ЭШХ боллоо
“ХҮРЭЛ ТОГООТ-2015” техник, технологийн салбар
2015.11.06

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛ ТОГООТ-2015” техник, технологийн салбарын ЭШХ боллоо

БСШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хүрэлтогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот танхимд боллоо.

Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, МЗЭХ-ны Ерөнхийлөгч Д.Баттогтох, салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, 120 гаруй залуу судлаачид оролцов.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь инноваци, хэрэглээний шинжлэх ухааны болон технологи, суурь судалгааны гэсэн хоёр чиглэлд хуваагданангли хэл дээр зохион байгуулагдсан. Тус хуралд Монгол Улсын их, дээд сургууль, хүрээлэн төвүүдийн судлаачдаас гадна Aвстрали, БНЭУ, Франц, БНСУ, БНХАУ, ОХУ-д сурч байгаа судлаачид идэвхтэй оролцлоо. Хуралд нийт 100 гаруй судлаачдаас 50 гаруй бүтээл ирүүлсэн нь тус хурлын чанар үр өгөөжийг улам дээшлүүлж байна.

Технологи, суурь судалгааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд Австралийн Адэлейди их сургуулийн, Химийн инженерийн сургуулийн докторант оюутан Батмөнхийн Мөнхбаяр “Solution Processed Graphene Electrodes for Perovskite Solar Cell”,

ДЭД байранд Монгол Германын Технологийн дээд сургуулийн багш Баасанжавын Дашдэлэг “Rotational Effects on Two-Dimensional Electron Gas”,

ТУСГАЙ байранд БНСУ-ын Улсаны механик инженерийн сургуулийн докторант оюутан Жамсрангийн Наранхүү “An Investigation of the Effects of Mixing Ratios of DME-Propane Dual Fuel on HCCI Engine for Extending Operating Ranges” сэдэвт илгэлүүд шалгарлаа.

Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, докторантМягмарын Бурмаа “Development analysis for Mobile Sector in Mongolia”,

ДЭД байранд ШУТИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Цагаанчулууны Мөнх-Эрдэнэ “Computational Fluid Dynamic Validation of Effective Wind Harvesting Method and its Application in Mongolia”,

ТУСГАЙ байранд ШУТИС, Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн багш Доржийн Эрдэнэтуяа “The developing Internet of Things for Smart Transportation System using Municipal Wi-Fi” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа. 

Шалгарсан бүтээлүүдээс МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУ-ны Сайдын залуу судлаачдын дөрвөн сая төгрөгийн Грантад нэр дэвшүүлнэ.

Бидний хурлын үйл ажиллагааг жил бүр дэмжин санхүүжүүлж ажилладаг ШУТИС, ШУТС, Чагдаржав сан, мөн энэ жилийн 2, 3 дугаар байр болон тусгай байрын шагналын санг санхүүжүүлж ажилласан Монголын Технополисын холбоо, Cisco Mall-ын хамт олондоо баярлаж талархснаа илэрхийлье.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.