Г.Баярсайхан сайдын санаачилгаар авто кузов засварчны анги нээлээ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.11.03

Г.Баярсайхан сайдын санаачилгаар авто кузов засварчны анги нээлээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар томилогдсоныхоо дараахан мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хэд хэдэн газраар орж, сургалтын үйл ажиллагаатай нь танилцахын хамт тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн.

Тэдгээрийн нэг нь Монгол-Солонгосын политехник коллежид  автомашины кузов засварын анги нээх тухай байсан юм. Тус сургуульд ийм мэргэжлийн анги нээх сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний нөөц хангалттайгаас гадна хамгийн гол нь хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай автомашины кузов засварчны эрэлт байнга байдаг учраас төгсөөд гарсан хүмүүст ажил олдохгүйн зовлон байхгүй нь Г.Баярсайхан сайдын шинэ мэргэжлийн анги нээх санаачилга богино хугацаанд бодитой ажил болох боломжийг бүрдүүлсэн байна.

Түүнээс гадна энэ салбарт монголчууд биш гаднаас ирж буй ажиллах хүчин  ажиллаж, бизнесийн ашиг орлого Монголд биш гадныханд наалдаж буй урсгалыг зогсооход бодитой хувь нэмэр үзүүлнэ хэмээн Хөдөлмөрийн сайд үзсэн учраас шинэ мэргэжил нээхэд нэлээд ач холбогдол өгч ажилласан юм.

Сайдын санаачилгаар авто кузов засварын үндэсний мэргэжилтнийг анх удаа мэргэжлийн түвшинд бэлтгэж эхэлснийг албан ёсоор зарлах нээлтийн ёслол өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид боллоо.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан

Нээлтийн ёслолд оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан авто кузов засварчны анхны ангид суралцахаар бүртгүүлсэн 25 суралцагч болон сургуулийн хамт олонд хандаж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 713 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагийн 440 орчим мянга нь нийслэл Улаанбаатар хотод бий, мөн улсын хилээр сард дунджаар 2900 суудлын, 650 ачааны машин орж ирж буй гэсэн тоо байдаг нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа автомашины тоо хэмжээг дагаад засвар үйлчилгээний салбарт томоохон зах зээлийг бий болгож, тэнд мэргэжилтэй ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлж байна гэдгийг онцлоод “Монгол-Солонгосын политехник коллежийн хамт олон ажил олгогч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц чадвартай, хөдөлмөрийн болон харилцааны өндөр соёлтой, шударга, зөв төлөвшилтэй кузов засварчдыг бэлтгэж, ажлын байртай холбож чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

/МҮОНТВ/

Сургууль дээр олж авсан мэдлэг чадвараа бүрэн дайчилж, “монгол авто кузов засвар” гэсэн үндэсний брэндийг бий болгохын төлөө суралцагч та бүхнийг хичээж суралцана гэдэгт найдаж байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр Хөдөлмөрийн яамнаас монгол ажилтантай авто кузов засварын газрыг бодлогоор дэмжиж, энэ чиглэлээр Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газар, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллахаар төлөвлөж буйг дуулгаж, цаашид ч ажил олгогчийн эрэлт хэрэгцээний дагуу шинэ шинэ мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхийг улс орны эдийн засаг-үйлдвэржилтийн хөгжил шаардаж буй тул хаа хаанаа хүчин чармайлтаа нэгтгэж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах ёстойг онцгойлон захьсан юм.

Улсын хэмжээнд авто засварын үйлчилгээ эрхэлдэг том жижиг аж ахуйн нэгж 700 орчим бий.

Улсын хэмжээнд авто засварын үйлчилгээ эрхэлдэг том жижиг аж ахуйн нэгж 700 орчим бий. Тэдгээрийн кузов засвараар дагнасанд нь голдуу гадныхан ажилладаг нь манайх үндэсний мэргэжилтэн бэлтгэдэггүй байсантай холбоотой юм.

Монгол-Солонгосын политехник коллежийн захирал Г.Оюунбилэгийн танилцуулснаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгын дагуу автомашины кузов завсарчны мэргэжилтэн бэлтгэхээр тус сургуулийн мэргэжлийн баг ажиллаж, хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг стандартад нийцүүлэн боловсруулсан бөгөөд энэ дагуу дадлага голлосон сургалтаар ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломжтой. Дадлагыг авто завсарын үйлчилгээ эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүдийг түшиглэн явуулж, улмаар төгсөгчдийг ажлын байраар хангах боломжтой болж буй гэнэ.  

Эхний санаачилгыг “Дельта авто сервис”, “Монгол хьюндай” зэрэг компани гаргаж,  суралцагчдыг дадлага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлд хамтарч ажиллахаар болсон төдийгүй сургууль болон суралцагч, аж ахуйн нэгж, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй дөрвөлсөн гэрээг байгуулсан юм. Дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн хувьд шинэ мэргэжлээр төгсөөн хүмүүст болон тэднийг ажлын байраар хангасан ажил олгогчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдэд хамруулах замаар дэмжлэг үзүүлэх зорилготой юм.