Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлт боловсруулах ажлын уулзалт боллоо
.
Хүүхдийн төлөө үндэсний газар Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлт боловсруулах ажлын уулзалт, хэлэлцүүлгийг Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооны арга зүйн байнгын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх мөн Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлтийн ойлголт, тодорхойлолтыг нэг бүрчлэн хэлэлцэх зорилоготой юм.
Хэлэлцүүлгээс гарсан үр дүн:
Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлтийн ойлголт, тодорхойлолтыг нэгтгэх.
Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооны арга зүйн байнгын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болгох.
Хүүхэд, гэр бүлийн салбарт Хяналт – шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардагдах мэдээлллийн сангийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох.
Хүүхэд, гэр бүлийн салбарын мэдээллийн нэгдсэн сан бий болгох, мөн мэдээллийн технологийг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР