Хүүхдийн асран хамгааллыг тогтоох, дүгнэлт гаргах уулзалт боллоо
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР
2015.10.19

Хүүхдийн асран хамгааллыг тогтоох, дүгнэлт гаргах уулзалт боллоо

Гэр бүл цуцлах асуудалд хүүхдийн асран хамгааллыг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргах талаар санал солилцох ажлын уулзалт зохион байгууллаа.

Хүүхдийн төлөө үндэсний газар, шүүхийн ерөнхий зөвлөл, Дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Хүүхдийн эрхийн үндэсний төв болон бусад хүүхдийн эрхийн тал дээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл Шүүхийн журмаар гэр бүл цуцлах асуудалд хүүхдийн асран хамгааллыг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргах мөн

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47,1 дэх хэсэгт зааснаар “Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчдын хүсэлтээр шинжээч томилно“ гэсэн заалт нь Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин бүрдүүлэх чиг үүрэгтэй зөрчилдөж байгаатай холбогдуулан тус асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох ажлын уулзалт зохион байгууллаа.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР