Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ хийх хүрээг тодорхойлох cургалт боллоо
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР
2015.10.23

Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ хийх хүрээг тодорхойлох cургалт боллоо

"Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх хүрээг тодорхойлох, үр дүн нөлөөллийг тооцох арга зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа.

Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ хийх хүрээг тодорхойлох, үйл ажиллагааны үр дүн, нөлөөллийг тооцох нэгдсэн арга зүйгээр хангах зорилоготой тус сургалтанд Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн утас 108 төв, олон улсын хүүхдийн "Найрамдал" төв, Монгол улсын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн "Өнөр бүл" төвийн албан хаагчид оролцлоо.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР