Хүүхдийн төлөө үндэсний газраас нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудтай уулзалт хийлээ
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР
2015.10.19

Хүүхдийн төлөө үндэсний газраас нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудтай уулзалт хийлээ

Хүүхдийн төлөө үндэсний газраас нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудтай ажлын уулзалт зохион байгууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих чиглэлээр олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. 

Энэхүү ажлын хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр нийгмийн ажлын онолын болон практик үйл ажиллагааг төрийн бодлоготой уялдуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын төлөөлөлтэй санал солилцох ажлын уулзалтыг 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа. 

Уулзалтанд ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Энхтайван, БСТХ-ийн газрын дарга Ж.Долгормаа, ахлах мэргэжилтэн Г.Саранхүү, Г.Ойнбаяр болон тус газрын мэргэжилтнүүд, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш н.Батхишиг, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажлын аргазүйн тэнхимийн эрхлэгч Т.Цэндсүрэн, ШУТИС-ийн НА-ын салбарын багш Н.Нямдорж, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш С.Хандмаа, Тэнгэр дээд сургуулийн багш С.Даваасамбуу, Олон улсын Улаанбаатар их сургуулийн багш Б.Сүх-Очир, Идэр дээд сургуулийн багш Э.Алтанзул нар оролцлоо.

Энэхүү хамтарсан ажлын уулзалтаар: 

• Мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэж буй сургалтын хөтөлбөрийн бүтэц, сайжруулах санал 
• Төрөөс баримталж буй бодлогын талаарх мэдээлэл 
• Нийгмийн ажлын ангийн оюутнуудын онолын мэдлэгийг дадлага ажлаар баталгаажуулах тухай
• Нийгмийн ажлын чиглэлээр богино хугацаат мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар ярилцаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж ажиллахаар тогтлоо.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР