“Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэг нэвтрүүлэг
2015.10.20

Халх голд чөлөөт бүс байгуулах хэрэгтэй юу

“Нүүдэл шийдэл” хэлэлцүүлгийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна.

Өнгөрсөн 7-р сарын 9-ны өдөр баяр ёслолын уур амьсгалтай байх үед УИХ-аас 75-р тогтоол буюу “Хөдөө аж ахуйн Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг хэлэлцэн баталсан байгаа. Энэ тогтоолын дараа маш их шүүмжлэл дагуулж, нутгийн иргэдийн зүгээс, улс төрийн намуудын хурц эсэргүүцэлтэй тулаад байгаа. Энэ асуудлаар өнөөдөр ярилцахаар стиудад зочдоо урьсан байгаа.

Тогтоолын гол агууллага нь Дорнод аймгийн халх гол суманд хорио цээр технологийн дэглэм бүхий, хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулахыг МУ-ын засгийн газарт даалгасан тухай юм. Мөн чөлөөт бүсийн газар нутгийг 500 мянган га-гаар тогтоож хилийн цэсийг баталжээ. Энэ шийдвэрийг судлаачид, хуульчид, зарим нэгэн нам эвслүүд эсэргүүцэж, тухайн газар нутгийн ан, амьтан, шувууд, хөрс, өвс ургамал, түүхэн ач холбогдолын үнэ цэнийг тодорхойлж байгаа юм.

Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах газар нутаг дээр амьдарч байгаа нутгийн иргэд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг таатай хүлээж аваагүй байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулсанаар чөлөөт бүсийн хуульд захирагдаж, тухайн газар нутагт оршин сууж байгаа иргэд, мал амьтан, өвс ургамалд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.

Мөн цаашлаад манай улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчинд халтай гэж үзэж байна. Дэлхийн аль ч бүсэд хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж байдаггүй. Манай улс анхны хөдөө аж  ахуйн чөлөөт бүсийг ийнхүү байгуулах гэж байгаа юм. Тиймээс олон нийт Дорнод аймгийн Халх гол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулсанаар юу хийх, манай улсад ямар ашигтай, хохиролтой талаар тодорхой мэдээллийг авч чадаагүй байна.

“Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэг олон нийтийн санал асуулгыг бас авсан. Өнөөдөр /2015.10.19/ үдээс хойш IKON.mn, Facebook-ээр авсан санал асуулгын дүнг танилцуулья.

Халх голд чөлөөт бүс байгуулах хэрэгтэй юу?

IKON.mn: 204 хүн санал өгснөөс  хэрэггүй 69.6 хувь, хэрэгтэй гэж 24 хувь үзсэн бол 6.4 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Facebook: хэрэггүй гэж 481, мэдэхгүй гэж 59, хэрэгтэй гэж 58 хүн хариулсан байна.

УИХ-аар батлагдсан энэхүү тогтоолыг олон нийтээс асуусан бол нэг өдрийн үр дүн ийм байна. Энэхүү шийдвэрийг гаргасан болон хэрэгжүүлэх гэж байгаа албан хаагчдыг бид нэвтрүүлэгтэй оруулцуулахаар өнгөрсөн долоо хоногоос хойш урьсан боловч оролцох боломжгүй гэж мэдэгдсэн.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/

/3-р хэсэг/