УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.10.09

Авилга, албан тушаалтай холбоотой асуудлыг хараа хяналтаас гаргаж болохгүй

МАН-ын авсан тав хоногийн завсарлага дууслаа. Өршөөлд хамруулж байгаагүй хоёр төрлийн гэмт хэргийг багтаасан нь нийгмийн дургуйцлийг хүргээд байгаа юм.

Авилга хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдон ял эдлэж байгаа хүмүүст энэ хууль үйлчилхээр УИХ баталсан. Харин энэ хоёр хуулийг өршөөлд хамруулах нь өнөөг хүртэл авилгатай тэмцэх газрын хийсэн тэмцлийн утга учрыг алдагдуулж хэмээн Ерөнхийлөгч үзэж хориг тавьсан. УИХ хоригийг хүлээн авхаар шийдсэн юм. Гэсэн ч хориг бүрэн утгаараа авагдах нь эргэлзээтэй байгаа юм.

Санаатай болоод санаандгүй байдлаар албан тушаалтны гэмт хэргийг өршөөх сонголтыг  хийчихсэн тал байгааг үзэгчид санаж байгаа. Хэрэв байнгын хорооны хурлын шийдвэрийг чуулганаар дэмжвэл авилгачдын учруулсан 100 гаруй тэрбум төгрөгийн хохиролыг хэн барагдуулах вэ гэдэг асуулт гарч байгаа. Нэг ёсондоо татвар төлөгчид хохирдог жишиг тогтох эрсдэл байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Өршөөлийн хуульд миний байр суурь тодорхой байгаа. Дахин дахин илэрхийлсэн. Бид чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Намын хатуу хяналт, төрийн хянан шалгах хороо болон, поркурорын ерөнхий хяналтууд алга болчихсон. Төрийн албаны шинэ ёс зүй төлөвшиж амжаагүй. Хууль дээдлэх зарчим дарга дээдлэх зарчимаас бүрэн солигдож чадаагүй байна. Энэ шилжилтийн үед авилга, албан тушаалтай холбоотой асуудлыг хараа хяналтаас гаргаж болохгүй. Хатуу зарчмаа барьсан чигээрээ зогсох ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тиймээс өршөөлийн хуульд дээрх заалт орж болохгүй" хэмээн хэллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялгүй гэдэг тодорхойлолтыг бий болгохын тулд эвсэлээс энэ хуулийг зүтгүүлсэн. Харин Ардчилсан намаас дэмжиж оруулж ирсэн. Найман сарын дараа сонгууль болно. Иргэдийн дүн тавих хугацаа ойртсоор байгаа энэ үед УИХ-ын гишүүд авилгачдаа аваад үлдэх үү, харуцлагаа үүрүүлэх үү гэдгийг шийдэх юм.  

Бүрэн эхээр нь бичлэгээс ....