УИХ-ын г ишүүн Ж.Энхбаяр
2015.10.09

Авлига, албан тушаалын хэргийг өршөөх нь буруу

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хэсэгчилэн хориг тавьсан. Албан тушаалтны хэргийг өршөөх гэж байгааг буруушаасан. Тус хууль дээр хэсэгчилэн тависан хоригийг хүлээн аваад хэлэлцэх саналтай  гишүүд олон байгаа юм.

Залилангийн 5000 гаруй хохирогчтой 110 гаруй хэрэг өршөөлийн хуульд хамрагдана. Ойролцоогоор 90 орчим тэрбум төгрөгийн хэрэг хохиролыг нь барагдуулахгүй өршөөнө гэсэн үг. Иймэрхүү байдлаар авилга албан тушаалтны хэргийг нэмэх юм бол 250 орчим тэрбум төгрөгийн тооцоо гарна. Энэ хуулийн их хуралд орж ирэхэд дэмжихгүй гэдэг зүйлийг УИХ-ын гишүүд илэрхийлээд эхэлсэн.

УИХ-ын г ишүүн Ж.Энхбаяр: Би дэмжихгүй байгаа. Авилга албан тушаалын хэргийг өршөөж болохгүй. Тэгэх юм бол төрд итгэх нийгмийн итгэл суларна. Парламентийн засаглалд аюул учирна. Монголын төрд авилгыг бий болгосон түүнийг өршөөнө гэвэл авилгатай хийх тэмцэл, шударга ёсны тэмцэлд бууж өглөө гэсэн үг. Тиймээс ямар ч нөхцөлд авилга, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн Монгол улсын ерөнхийлөгчийн хоргийг дэмжиж байгаа.

УИХ-ын г ишүүн Д.Батцогт: Өршөөлийн хуулийг засгийн газраас УИХ-д өргөн барьсан төслөөр нь хөндөхгүй батална гэсэн байр суурьтай байсан хувилбарыг дэмжиж байсан. Ерөнхийлөгч хориг тавьсан. Би ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байгаа. Хоригийг хүлээн авсан. УИХ өөрчлөлийг оруулах ёстой. Тэр өөрчлөлтөд авилга, албан тушаалтны хэргийг өршөөлд хамруулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хамгийн түрүүнд хохирол барагдуулдаг байх ёстой. Гэмт хэрэг хийсэн хүнийг хэдэн жилээр ял эдлүүлээд гаргадаг. Гэтэл цаана нь хохирол нь бодитой байгаа. Тиймээс хохирол барагдуулах тал дээр хатуу байр суурьтай байх ёстой. Цаашдаа авлагыг таслан зогсооно гэж байгаа бол төр хатуу хандах ёстой гэж бодож байна.

 Монголын төр өнөөдөр өршөөлийн тухай хуулийг хүлээж авах юм бол хүчгүй сул доройгоо улам баталгаажуулж байгаа хэрэг болно. Өршөөлийн хууль нь анх удаа гэмт хэрэг хийсэн болон, хөнгөн гэмт хэрэг хийсэн хүнд төр нэг удаа өршөөл үзүүлэх тухай яригддаг. Гэтэл хуулийн малгай дор агуулгаар нь өөрчлөөд баталчих гээд байгааг буруутгах түшээд олон байна.

Өршөөлийн хуулийн цаана маш том ашиг сонирхол байгааг гишүүд нуусангүй. Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй бол дахин хориг тавих хуулийн гарц ерөнхийлөгчид бий.