Газар доорхи зогсоолуудыг барина
доогуур авто зогсоол барих
2015.10.09

Газар доорхи зогсоолуудыг барина

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар хотын төв орчимд газар доогуур авто зогсоол барих тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байна.

Ингэхдээ дөрвөн байршилд газар доогуурх авто зогсоол байгуулахаар тусгасан байна. Эхний ээлжинд Чингисийн талбайн урд газар доогуурх зогсоолын барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Энэ бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг газар эзэмших компани хариуцахаар шийдвэрлэх аж. Харин нийслэлийн төсвөөл талбайн дээрх тохижолт, явган хүний зам тавих зэрэг ажлын хөрөнгийг гаргах аж.