Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км хатуу хучилттай авто замын нээлт боллоо
2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Холбооны бүгд найрамдах Герман улсын сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Багц-2 буюу Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км хатуу хучилттай авто замын нээлт боллоо.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын China Railway First Group болон "Очирням" ХХК-иудын түншлэл шалгарч, 2012 оны дугаар сарын 9-ний өдөр барилгын ажлын гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч компаниуд нь барилгын ажлыг 2015 оны 9 сарын 24-ний өдөр хийж дуусган, 10 сарын 1-ний өдөр улсын ашиглалтанд оруулсан.
Барилгын ажлын төсөвт өртөг: 10,197,735.62 ам.доллар
Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км хатуу хучилттай авто замын нээлтэнд зориулсан дугуйн мэргэжлийн, сонирхогчдийн гэсэн 2 ангилалаар уралдаан тус зам дээр боллоо.
Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км хатуу хучилттай авто замын нээлт боллоо
Сонирхогчдийн дугуйн эрэгтэй 8км, эмэгтэй 4км зайн уралдаанд:
Эрэгтэй:
I-байр Балжинням Наранбулагхан ХХК
II-байр Алтангэрэл Ай Си Ти Сайн консалтинг ХХК
III-байр Золмандах Ай Си Ти Сайн консалтинг ХХК
Эмэгтэй:
I-байр Н.Энхцэнгэл Наранбулагхан ХХК
II-байр Жавзанпагма Наранбулагхан ХХК
III-байр Сарантуяа Ай Си Ти Сайн консалтинг
Мэргэжлийн дугуйчдийн 29,36км зайн уралдаанд:
Эрэгтэй:
I-байр Б.Наранхүү Аттила дугуйн клуб
II-байр Б.Мягмарсүрэн Аттила дугуйн клуб
III-байр Билгүүнжаргал Авто зам дугуйн клуб
IV-байр Б.Баянжаргал Аттила дугуйн клуб
V-байр Ц.Мөнхчулуун Оргил дугуйн клуб
Эмэгтэй:
I-байр Х.Сугаржав Аттила дугуйн клуб
II-байр Ж.Өлзийсолонго Авто зам дугуйн клуб
III-байр А.Энхзул Хан-Уул БТСХ
IV-байр Ц.Дайриймаа Аттила дугуйн клуб
V-байр Г.Ариунгэрэл Аттила дугуйн клуб