Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2015.10.05
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2015 оны 10-р сарын 2-ны өдөр Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Заксон-Анхалт муж улсын инженерийн танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа.
Монгол улсын авто замын салбарт Герман улсын техник, технологийн солилцоог гүнзгийрүүлэх, тус салбарын боловсон хүчинг шинээр бэлтгэх, авто замын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны ур чадварыг дээшлүүлэх, Герман улсад урт, богино хугацааны сургалт, дадлагад хамруулах зорилгоор нэг талаас Заксон-Анхалт муж улсын Инженерийн Танхим, нөгөө талаас Монголын авто замчдын холбоо нар хамтран ажиллахаар “Санамж бичиг”-ийг үйлдэв.