Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг нээхэд дэмжин туслахыг хүлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр тус улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүштэй уулзлаа. Уулзалтанд Монголын талаас УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Батбаяр болоод бусад албаны хүмүүс оролцов.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Францын Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүш нар уулзалтынхаа хүрээнд дараахь салбар, орон зайд хамтран ажиллах боломжтойг нотлолцлоо. Хоёр орны гадаад худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэх, цөмийн энергийн чилэлээр ажил хэрэгч, идэвхитэй хамтарч байгаа “Арева”-гаас цаашлан хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэвшилт техник, технологийн чиглэлээр хамтран ажилах боломжтой гэж үзэв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Засгийн газрын гишүүн сайдад уламжилсан өөр нэгэн чухал санал нь Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг нээхэд дэмжин туслахыг хүссэн явдал байв. Эрхэм сайд энэ тал дээр дэмжих бололцоотойг мэдэгдээд, спикерийн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах европ стандарт бүхий техник, технологийн дэмжлэгийг үзүүлэхэд анхаарахаа тэмдэглэв.