Бид эрх барьж байхдаа давуу талаа ашиглаагүй
УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт
2015.10.06

Бид эрх барьж байхдаа давуу талаа ашиглаагүй

УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар өчигдрийн ээлжит хуралдааныхаа талаар сэтгvvлчдэд мэдээлэл хийсэн. Тэдний хийсэн мэдээллээс сэтгvvлчдийн асуултад хариулсныг хvргэж байна.

Тэд мэдээллийнхээ эхэнд “Үндсэн хуулийн цэц сvvлийн vед захиалгатай, улстөрийн зорилготой дvгнэлтvvд гаргадаг боллоо. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зvйлийн 26.6 дахь хэсэгт “Улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишvvнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдvгээр сарын 1-ний өдрөөс өмнө  төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан байдаг.

Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс энэхvv хуулийн заалтыг 2015 оны есдvгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тvдгэлзvvлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн бvх албан тушаалтан сонгуулийн жилийн нэгдvгээр сарын 1-нээс ажил, албан тушаалаасаа тvдгэлзэхгvйгээр сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм. Харин МАН-ын бvлэг Үндсэн хуулийн Цэцийн энэхvv 12 тоот дvгнэлтийг хvлээж авах боломжгvй гэж vзлээ.

Мөн өнгөрсөн хавар л гэхэд Үндсэн хуулийн Цэц Р.Гончигдорж гишvvний нэхэмжлэлээр дvгнэлт гаргасан. Ингэхдээ УИХ-ын гишvvдийн гуравны хоёроор шийддэг асуудлыг бvгдийг нь хvчингvй болгосон. Тvvнд нь өрийн таазыг нэмэгдvvлэх асуудал багтдаг. Өрийн таазыг 3/2-оор нэмэгдvvлэхэд сөрөг хүчний оролцоотойгоор шийддэг байсан бол өнөөдөр дур мэдээд өөрсдөө шийдэх эрхийг нээж өгсөн. Сайдыг УИХ томилдог. Тэгсэн хэрнээ томилсон сайддаа хариуцлага тооцох боломжгvй байхаар шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Хариуцлагагvй нэг сайдыг огцруулах биш Засгийн газрын танхимыг бvрэн бvрэлдэхvvнээр нь хөндөх Цэцийн дvгнэлт гарсан. Дээр нь дахиад эрх барьж байгаа намд, төрийн албан тушаалтнуудад давуу тал олгох дvгнэлтийг Цэц гаргасан нь арай хэтийдсэн vйлдэл” хэмээсэн юм.

-Бvлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өгөөч?

-Манай бvлгийнхэн энэ удаа орон нутгийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа асуудлыг ярилаа. Тухайлбал, Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт болсон асуудал том жишээ нь. Бид энд ямар нэгэн улстөрийн байр суурьнаас хандаагvй. Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хvргvvлэх ёстой гэдэг чиглэлийг Удирдах зөвлөлөөс өгсөн. Дундговь аймагт хууль бус ИТХ-ын шийдвэрээр Засаг даргыг нь өөрчилсөн. Үүнийг хуульд нийцvvлэхийг шаардаж байгаа.

Говь-Cvмбэрт албан ёсны дөрвөн тойрог дээр дөрвөн сарын өмнө сонгууль болсон. Сонгуулийн дvн гараад дөрвөн сар болж байгаа хэдий ч ялалт байгуулсан хvмvvсийн эрхийг баталгаажуулахгvй байгаа. Дархан-Уул аймаг дээр ИТХ-ын хууль бус хурал болсон. Захиргааны хэргийн шvvхээр vvнийг баталгаажуулсан. Гэтэл Шvvхийн шийдвэр гvйцэтгэлийн дарга нь хуралдаан дээр орж ирээд нэр заасан хvмvvсийн эрх хvчингvй шvv гэж хэлсэн байгаа юм.

Өнөөдөр улстөрийн хvрээнд урвадаг, шарвадаг байдал хэрээс хэтэрч, монголын төрийн нэн тэргvvнд анхаарлаа хандуулах асуудлын нэг боллоо. Цаашид ийм байдлаар явж болохгvй, хуулийн хvрээнд шийдвэрлэ гэдгийг Ерєнхий сайдаас шаардана. Аль намаас ИТХ-ын дарга, Засаг дарга байх нь чухал биш, бvх зvйлийг хуулийн хvрээнд хийгээч ээ. Хуулийн хvрээнд нийцvvлээд хийх юм бол хvлээн зөвшөөрөх ёстой. Төрийн ажлыг төрийнх нь шугамаар, хуулийнх нь хvрээнд явуулдаг байя. Аливаа асуудалд улстөрийн өнцгөөр хандаж, улс оронд таагvй уур амьсгал бvрдvvлж буй орон нутагт талцал vvсгэж өөгшvvлээд байгааг зогсоогооч ээ гэдэг шаардлага хvргvvлнэ гэж тогтлоо.

-Тэгвэл Цэцийн дvгнэл­тийг яах вэ. Дараагийн сон­гуулийн хугацаа ойртчих­сон байхад сонгуу­лийн маргаан дахиад гарлаа?

-Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дvгнэлтээр төрийн албан тушаалтан албан тушаалаа хашиж байгаад давуу эрхтэйгээр сонгуульд оролцож, ялалт байгуулах давуу эрх олголоо. МАН эрх барьж байхдаа өмнөх парламентын vед давуу талаа ашиглаад сонгуульд оролцоё гэж бодоогvй, өөрсдийнхөө эрхээс татгалзаад бусадтайгаа ижил тэгш гараанаас өрсөлдье гэж УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан. Гэтэл өнөөдөр АН-ынхан олонхи байгаа vедээ, эрх барьж байгаа vедээ бусдыг нь явганаар сонгуульд өрсөлдөх захиалга өгсөн. Захиалгыг нь Цэц биелvvллээ. Vvнийг УИХ хvлээж авахгvй байх ёстой. УИХ-аас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуульд нэр дэвшигч болгон ижил тэгш гараанаас, ижил нөхцөлөөс сонгуульд оролцох зарчмыг барьсан байх ёстой.

Тvvнчлэн парламент бvрэн эрхийнхээ хvрээнд сvvлчийн намрын чуулганаа хийж байхад Цэц сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишvvдийг эргvvлэн татахаар маргаан vvсгэсэн нь утгагvй. Эрх баригчдын захиалгатайгаар ийм маргаан vvсгэлээ гэж хардахаас аргагvй байдал vvсч байна.

-Цэцийн дvгнэлтийг УИХ хvлээгээд авчихвал албан тушаалтнууд ажлаа хvлээлцэхгvйгээр сонгуульд өрсөлдөнө гэсэн vг. Тэдгээрт ямар тушаалтнууд багтах вэ?

-Яамдын төрийн нарийн бич­гийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захир­лууд албан тушаалаа хашиж байгаад сонгуульд өрсөлдөх боломжтой болно гэсэн vг.

-Эдийн засаг хvнд байна гэж яриад байгаа vед бvлэг энэ оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн хуулийн төсөл 2016 оны Мөнгөний бодлогыг хэлэлцсэн vv?

-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого бид­ний гарт ирээгvй байна. 2016 оны төсвийн хуулийн төсөл дөнгөж сая бидэнд ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн пvрэв гарагт УИХ дахь Ардчилсан намын бvлэг хуралдахдаа төсвийн хуулийн ном бариад хэлэлцсэн. Юуг оруулах вэ, юуг хасах вэ гээд.

Тэгэхэд өнөөдөр бvлэг хуралдахад дөнгөж сая 2016 оны төсвийн хуулийн номыг өгч байгаа юм. Одоог болтол 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого ирээгvй л байна. Гэхдээ бид Мөнгөний бодлогоор Б.Чойжилсvрэн гишvvнээр ахлуулсан ажлын хэсэг, төсвөөр Д.Оюунхорол гишvvнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад ажилдаа орохоор болсон.