Өршөөлийн хуулиар завсарлага авсан нь улс төрийн шалтгаантай
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.10.05

Өршөөлийн хуулиар завсарлага авсан нь улс төрийн шалтгаантай

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Өршөөлийн хуулиар дахиад л завсарлага авч хүлээлт үүслээ. Ямар шалтгаанаар хуулийг удаагаад байна вэ?

-УИХ дахь намууд тав хоногийн завсарлага авах эрхтэй. Түүнийхээ дагуу л завсарлага авч байгаа байх. Нарийн шалтгаан байхгүй болов уу. Үндсэндээ улс төрийн шалтгаан байгаа юм байлгүй дээ.

-Хаалгаар гаргасан заалт тооноор орж ирлээ гээд байх юм?

-Өршөөлийн хуулийпсайтар ярилцсан. Ерөнхийлөгчийн ирүүлсэн 11 саналаас тавыг нь авч зургааг нь дэмжээгүй. Авлигын хэргийгөршөөхөөргүй болсон. Хууль тогтоох эрх мэдэл УИХ-д хадгалагддаг даа. Хууль зүйн байнгын хорооны хурал дээр хэлэлцээд гишүүдээс гаргасан саналаар нь санал хураалт явуулаад л оруулж ирж байгаа нь энэ.

-Нэмэлт өөрчлөлт оруулахад Ерөнхийлөгчөөс санал авах ёстой юу?

-Ерөнхийлөгчөөс санал авна гэсэн заалт, тогтоосон ёс жаягбайхгүй. Хуульсанаачлагч 78 байдаг бол 76 хүн нэгдэж байж хуулиа тогтоодог ш дээ. Хууль тоггоогчдоос гаргасан хуулийг Ерөнхийлөгч хориглож болно. Яг энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсныг та бүхэн мэдэж байгаа байх.

Ингээд хуульд нэмэлт өөрчпөлт оруулах шаардлагатай болсон учраас ажлын хэсэг өөрчлөх заалтын саналыг гаргасан ч байнгын хороо дэмжээгүй. Тиймээс гишүүд санал гаргаж, хураалгаад дэмжигдсэн санал нь УИХ-д орж ирж байгаа. Хуулийнхаа дагуу л явж байгаа асуудал.

-Ерөнхийлөгч хориг тавихдаа давхар ямар санал ирүүлсэн юм бэ?

-Долоон зүйл ангийг өршөөхгүй байхаар санал ирүүлсэн. Эхний 4-5 зүйл санал нь “хоёр жил өршөөн хасъя” гэсэн агуулгатай байсан. Хоёр жил хасагдах санал нь бүгд дэмжигдсэн. Авлига албан тушаалын долоон зүйл заалтынх нь албан тушаалтай гурав, авлигыг битгий өршөөгөөч гэснийг гишүүд дэмжээд явж байна.

-Саналаа буруу өгчихсөн байна гээд МАН-ынхан завсарлага авч байгаа юм биш үү?

-Гишүүд тийм зүйл яриад байгаа. Ялангуяа хариуцлагатай албан
тушаалтан буюу намын бүлгийн дарга хүн ингэж мэдэгдсэн. Бүр будиллаа гээд байх юм. Тэгж болохгүй л дээ. Гишүүд тухайн үедээ өөрийнхөө саналыг өгөөд ажлаа хийгээд явж байгаа. Үнэхээр будилсан эсэхийг нь тогтоох аргагүй.

-Ерөнхийлөгчид таалагдах өөрчлөлтийг хийхгүй бол дахиад хориг тавигдана гэж ярих юм?

-Хэрхэхийг мэдэхгүй байна. Хуулийнхаа дагуу л явах ёстой. Ерөнхийлөгч ямар хүсэл зоригтой байгааг мэдэхгүй юм. Хууль зүйн байнгын хороо, байнгын хорооны гишүүд тодорхой цаг тухайд нь хэлэлцээд, санал солилцоод гарцаа тодорхойлоод явж байгаа. Хуулийн хугацаанд нь шийдвэрлэх шаардлага байна. Ер нь иргэдээ өршөөчих л ёстой юм. Хэтэрхий удааж болохгүй.

-Одоо залиланг өршөөх гэж байна. Өршөөх юм бол хохирлыг төр барагдуулах ёстой гэдэг зүйл ч яригдаад эхэллээ?

-Мэдэхгүй. Мэдээж хохирлыг барагдуулах ёстой. Хохирлоо барагдуулсан хүмүүс л өршөөгдөнө. Ярьж байгаа хүмүүс нь мэдэж байгаа ш дээ.