Хууль зүйн байнгын хороо
2015.10.03

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн тавьсан хоргийг хэлэлцлээ

 Хууль зүйн байнгын хороон дээр өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хориг нэг бүрээр санал хураалаа.

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой зарчимаар буруу зүйл хийсэн бол ялаа үүрэх, өршөөгдсөн бол өршөөгдөх гэсэн зарчимаар л явуулах нь зөв гэж харж байгаа. Өнөөдрийн нөхцөлөөс харахад нэг нь авилгачдад хайртай, нөгөө нь хайргүй мэт жүжиг тоглохоо болих хэрэгтэй. Ашиг сонрхолын зөрчилтэй бүх хүмүүсийг чуулганаас гар гэвэл нилээд нь гарч магадгүй байна" хэмээн хэллээ. 

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Хориг тавьсан долоо, найман зүйл бол хэн нэгэн тодорхой хүнд зориулагдаагүй гэдгээ батлах хэрэгтэй. Улс төрийн зорилгоор ашиглахгүй гэдгийг нотлох хэрэгтэй. Мөн энэ нотлогдохгүй хохирогч байхгүй хэрэг байгаал байгаан байна. Яагаад хохирогч байхгүй байхад хэргийг хаахгүй түтгэлзүүлээд хэрэгтэй үедээ нээнэ гэсэн санаагаар хадгалаад байгаа юм бэ?. Үнэхээр мөрдөн байцаалтаа хурдан хийхээд нотлогдвол одоо дуусгаад хуульдаа оруулж ирмээр байна.

Ийнхүү УИХ монгол улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан боловч хориг тавьсан зүйлүүдийг нэг нэгээр нь буцаан өршөөхөөр болж байх шиг байна. Тэгэхээр энэ байдлаар асуудал шийдэгдэх бол дахин хориг орж ирхийг үгүйсгэхгүй юм хэмээн улс төр судлаачид хэлж байна.

Түүнчлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэх бас нэг асуудал бол Сонгуулийн тухай хууль байгаа. Үүнийг сонгууль болохоос зургаан сарын өмнө батласан байх шаардлагатай байдаг. АН-ын бүлэг Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Үүнтэй зэрэгцэн МАН дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам эвслээс санал авч хуулийн төслийг боловсруулж их хуралд өргөн барина гэсэн мэдээллийг өгсөн юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...