Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа
2015.10.02
Хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа
Өнөөдөр 2015 оны 9 дүгээр сарын 24-нд Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Япон улсын Дэнпа Гакүэн цогцолбор сургуулийн ерөнхийлөгч Огава Акихарү нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Мөн хамтын ажиллагааны гэрээнд тусгагдах хөнгөлөлтийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны гэрээнд Япон улстай багш, ажилчин, албан хаагчдын солилцоо, ажилчин илгээх, хамтын судалгаа шинжилгээ хийх, бусад төсөлд хамтран ажиллах, мэдээ мэдээлэл солилцох, гадаад харилцааг идэвхжүүлэх гэх зэрэг чухал ажилууд тусгагдсан байна.