Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт шинэ авто зам барина
Авто зам шинээр барина
2015.10.02

Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт шинэ авто зам барина

Энэ онд дараах дөрвөн байршилд авто зам шинээр барихаар төлөвлөж байна.

Үүнд:

Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хорооны нутагт 0.89 км авто зам

Баянзүрх дүүрэг,  Нарны замыг “Өгөөмөр” авто худалдааны төвийн зүүн талаар

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн арын гэр хорооллын дахин төлөвлөлтийн авто замтай холбох

Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талаар явсан авто замыг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох авто зам

Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто замыг тус, тус шинээр  барих юм.

Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хойд талын гүүрнээс хойш явсан асфальтан замын төгсгөлөөс 23 дугаар хороо руу өгссөн Хангай захын урдуур шинээр баригдсан авто замтай холбосон 0.89 км авто замыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ барьж,  энэ оны аравдугаар сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Тус дүүргийн 23 дугаар хорооны нийтийн тээвэр үйлчилдэг авто зам руу иргэд 1.0-2.0 км хүртэл шороон замаар явдаг бөгөөд гуу жалгатай, зарим хэсэгтээ эвдрэлтэй, бороо орох үед явган хүн болон машин зорчиход хүндрэлтэй байгаа юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.