Автозамын инженерүүдийг Япон улсад гэрээгээр ажиллуулна
2015.09.16

Автозамын инженерүүдийг Япон улсад гэрээгээр ажиллуулна

2015 оны 9-р сарын 16-нд Монголын авто замчдын холбоо, Япон улсын “Вай Си Ай” ХК нь хоёр улсын хуулийн дагуу ур чадварын дадлагажигч илгээх болон хүлээн авах үйл ажиллагаатай холбогдуулан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус гэрээгээр эхний ээлжинд Япон улсад 2015 оны 11-р сараас 2016 оны 4-р сар хүртэл 6 сарын хугацаатай 20 авто замын инженерийг сонгон шалгаруулж ур чадварын дадлагажигчаар ажиллуулах юм.

Дадлагажигчийн байр, унаа, ирж очих онгоцны зардал, эрүүл мэнд, нийгмийн даатгал болон татварыг хүлээн авагч тал бүрэн хариуцна.