ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч гадаад орнуудын туршлагаас
2015.10.01

ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч гадаад орнуудын туршлагаас

ОҮИТБС-ыг Нигер улс хамгийн анх буюу 2007 онд “ Нигер улсын олборлох салбарын ил тод байдлын санаачилгын тухай хууль”-ийг батлан гаргасан ба үүнээс хойш Либер болон Норвеги, Европын холбоо, Англи, Америк, Канад улсууд энэ чиглэлээр бий даасан хууль батлан хэрэгжүүлж байна.

Дээрх гурван улсын хуулийг харьцуулбал, Либер болон Нигер улсуудын хууль нь бүтэц, агуулгын хувьд хоорондоо төсөөтэй боловч арай сүүлд батлагдсаныхаа хувьд Либер улсын хууль нь илүү системтэй, ойлгомжтой томъёологдсон байна. Харин Европын холбоо, Англи, Америк, Канад улсуудын хууль нь агуулга, ил тод байдлыг хангах шаардлагын хувьд хоорондоо төсөөтэй. Тухайлбал, Компаниуд өөрийн улсдаа болон үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо засгийн газарт төлсөн төлбөрөө ил тод тайлагнах үүргийг хүлээсэн.

Либер улсын хууль нь илүү системтэй, ойлгомжтой томъёологдсон байна.

Либер улсын хуулийн онцлогийг дурдвал:

Либер улсын хууль нь нэгд, Санаачилгад хамрагдах салбарыг нэлээд өргөн хүрээнд буюу ашигт малтмал, газрын тос, байгалийн хийн олборлолтоос гадна хөдөө аж ахуй, ой мод ашиглах чиглэлийн үйл ажиллагааг хамруулан авч үзсэн, хоёрт, олборлогч компаниудын төлсөн төлбөр, орлогоос гадна олборлох салбарт хийсэн гэрээ, концесс, тусгай зөвшөөрлийг олон нийтэд нээлттэй байхаар хуульчилсан төдийгүй, тэдгээр гэрээ, концесс нь хуулийн дагуу хийгдсэн эсэхэд болон байгалийн нөөц баялгаас орох орлогын хуваарилалтад хийсэн мониторинг, аудитын дүнг тайланд тусгадаг. Гуравт, ОҮИТБС-ын тайланг гаргаж өгөөгүй, эсвэл өөр бусад байдлаар ОҮИТБС-ын шаардлагыг зөрчсөн компани, засгийн газрын байгууллагад хариуцлага тооцох бүрэн эрхийг ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч байгууллагад олгосон байна.