УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.09.28

Ерөнхий сайд иргэдийн биш улс төрийн албан тушаалтны халаасанд гар дүрэх санал гаргалаа

Зарлага танахдаа иргэдийн биш улс төрийн албан тушаалтны халаасанд гар дүрэх саналыг ерөнхий сайд гаргасан. Ингэснээр улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Ерөнхий сайдын төсвөө хэмнэхийн тулд гаргасан саналд ямар албан тушаалтан хамрагдаж сүүлийн гурван сарын цалингаас 30 хувийг хасуулах ерөнхий сайдын саналд улс төрийн өндөр албан тушаалтан гэж дурдагдсан.

Энэхүү албан тушаалтанд МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сад, УИХ-ын дэд дарга, гишүүн, засгийн газрын гишүүн, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайд, ерөнхий сайдын зөвлөх, МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, бүх шатны засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн даргын орлогч мөн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалтан, аймаг нийслэл сум дүүргрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, хот тосгоны захирагчийн албан тушаалыг төрийг улс төрийн албан тушаалтай багтахаар хуульчилсан. Энэ саналд УИХ-ын зарим гишүүд хэрхэн хандаж байгааг тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Бид өөрсдөө нийгэмд зөв хандлагыг харуулах ёстой. Хэдийгээр хүн болгон амьдралтай, ар гэртэй, хүн болгон цалингаараа амьдарч байгаа энэ үед цалин бууруулах асуудал хүнд тусна. Гэхдээ эдийн засаг улс орны хэмжээнд хүндрэлтэй байгаа үед үүнийг эсэргүүцээд буруутгаад байх хүн гарахгүй байхаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Одоо сэдэв дууссан байна. Хүүхдүүдийн мөнгийг хасий гээд ярьсан, төрийн албан хаагчдыг 15 хувь хасий гээд ярьсан, одонтой ээжүүдийн мөнгийг өгөхгүй гээд бас ярьсан. Тэр тоглолт нь дууссан учир одоо төрийн өндөр албан хаагч гэсэн л тоглолт үлдсэн шүү дээ. Төрийн өндөр, намхан албан хаагч гэж байхгүй. Төрийн албан хаагч л гэж байгаа. Цалин гэдэг хүний орлогын эх үүсвэр гэр бүлээ тэжээдэг мөнгө. Миний хувьд популизм хийж байна гэж бодож байгаа.

УИХ-ын хоёр гишүүн ийм байр суурьтай байна. Эдийн засаг хүнд төсвийн орлого тасалдаж байгаа манай улсынх шиг нөхцөлд бусад улс орон мөн ийм аргийг хэрэглэж эхэлжээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....