Аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх нь чухал
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
“Уурхайн алт- 2015” зөвөлгөөн болно. Энэ жилийн зөвөлгөөний онцлогийн талаар яриагаа эхэлье ?
Налайх дүүрэгт Монголын анхны уурхай бий. Энэ онд Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой, Налайхын уурхай байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. НИТХ-аас энэ ойг тэмдэглэх шийдвэр гаргасан. Тиймээс Налайх дүүрэгт хариуцлагатай уурхай, Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил гэсэн гол анхаарал татсан сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Уурхайн нөхөн сэргээлтийн асуудал манай улсад ямар түвшинд байгаа вэ ?
Сайн гэж хэлэхэд хэцүү. Уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлын өнөөгийн байдлыг судалсан. 2014 оны байдлаар 50 гаруй хувьтай байсан. Сайд байх үедээ уул уурхайн эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлд гол ажил хийгдсэн. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг суулгаж өгсөн байгаа. Төрийн зүгээс уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг хариуцдаг байгууллага олон бий. Гэхдээ хамгийн гол нь ААН нь хариуцлагатай байх нь чухал. Ашигт малтмалын тухай хуульд энэ талаар тусгаж өгсөн. Тиймээс цаашид ААН өөрөө техник, эдийн засгийн үндэслэлдээ суулгаад, орлогоосоо уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтээ хийж түүнийгээ үнэн зөв мэдээлдэг, мэдээллийн бодит байдалд нь төрөөс хяналт тавьдаг шинэ зарчим бий болсон.
Зөвөлгөөний үеэр үзүүлэх сургалт бий гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу ?
-Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү