“Discover Mongolia 2015” хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2015.09.04

“Discover Mongolia 2015” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 13 дахь удаагийн “Discover Mongolia 2015” чуулганы хоёр дахь өдөр эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн салбарын хөрөнгө, санхүүгийн орчны төлөв байдал, орон нутаг, нийгмийн харилцаа, байгаль орчны асуудал, эрдэс боловсруулалт ба мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэх юм.

Чуулганы төгсгөлд “Эрдэнэс Монгол” компани Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол дахь Америкийн их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар товлогджээ.