Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг энэ онд эцэслэнэ
Discover Mongolia
2015.09.04

Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг энэ онд эцэслэнэ

Популизм уул уурхайн салбарыг “ шархлуулж” үр дүнг нь Монголын эдийн засаг амсаж байна”. Өчигдөр эхэлсэн Discover Mongolia ” чуулганы нэгэн оролцогч ийнхүү жиргэжээ.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тус чуулганд 2011 онд 91 байгууллага, компани үйл ажиллагаагаа танилцуулахаар үзэсгэлэн гаргаж байсныг оргил үе гэж тодотгож болно. Харин энэ удаад дээрх тоо 40 орчим болж буурчээ. Тэгэхээр 13 дахь удаагийн “Discover Mongolia” чуулганыг “Популизмгүй уул уурхайн төлөө” уриатай зохион байгуулж буй нь оносон бололтой.

Чуулганы нээлтийн үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэх болсон” хэмээн ярилаа. Мөн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ашиглах бодлого баримталж буйг дуулгасан юм. Тэгвэл “Монгол Улсын бизнесийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлууд илтгэлийнхээ хүрээнд уул уурхайн эдийн засагч Ду.Жаргалсайхан “Үндэсний аюулгүй байдал нэрийн дор халхавч хийн хуудуутай хуулиуд баталдаг. Худлаа, хоосон амлалт өгдөг УИХ-ын гишүүдийг бүртгэл яасан юм бэ. Хуулийн цоорхойг ашигласан ардын баатар, популистуудын тоо нэмэгдсээр байх болно” гэв. Мөн “Гэхдээ нааштай зүйл бас бий. Шилэн дансны, Нийтийн сонсголын тухай зэрэг хуулийн зарим нь хэрэгжиж эхэлсэн. Зарим нь хэрэгжиж эхлэх гэж байна” хэмээн ярилаа.

Яарвал мега төсөл унана

Монгол Улсын сайд М.Энхсайхан “Дэлхийн эдийн засгийн уналт 2008 оныхтой харьцуулахад хоёр дахин илүү хурдтай байна. Санхүүгийн ийм хүнд нөхцөлд мега төсөл хэрэгжүүлэх болоод байгаа” гэлээ. Нэг тэрбум ам.доллараас дээш өртөгтэй төслийг мега хэмээн тодотгож буй. Тэгвэл мега төсөлд үүнээс өөр олон шинж тэмдэг байдаг аж. Хөрөнгө оруулалт тийм ч чухал биш бөгөөд асар олон бэрхшээл дагуулж буйгаараа мега төсөл болдог гэнэ.

Мега төслөөс тухайн улсын эдийн засаг хамаардаг бөгөөд асар эрсдэлтэйг М.Энхсайхан тодотголоо. Иймээс ч зөв хэрэгжүүлж чадахгүй бол даг хугацаа, мөнгөө дэмий алддагийг тэрбээр сануулж байв. Мега төслүүдийн гуравны хоёр нь “унадаг” гэсэн дүн бий бөгөөд 500 сая ам.доллараас дооших төслүүдийн бараг 40 хувь нь мөн л бүтэлгүйтдэг байна. Ерөөс мега төсөл нэг бол амжилтад хүрнэ, үгүй аваас “унадаг” гэнэ. Энэ хоёрын дундуур явна гэж байхгүй гэсэн. Мега төслийг “унагадаг" гол алдаа нь тууз хайчлах гэж яарсан улстөрчид, нэр хүнд олж авах гэсэн компанийн удирдлагууд байдаг аж. “Independent project analysis” институт жилд дэлхийн хэмжээний 800 мега төсөлд анализ хийн, том компаниудад эрх зүйн мэдээлэл өгдөг бөгөөд тэд “Яарвал төслийг “ална” гэх “хууль” гаргасан байдаг аж.

М.Энхсайхан гурван гол мессеж хүргэхийг зорьсноо чуулганы оролцогчдод хэлэв. Нэгдүгээрт, мега төслийг мега хөтөлбөрөөс ялгадаг байх хэрэгтэй гэнэ. Мега төсөлд “Оюутолгой”, “Тавантолгой”, ДЦС-5” зэргийг дурдаж болох бол мега хөтөлбөрт Сайншандын аж үйлдвэрийн парк, Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд чиглэлийн хурдны зам багтах юм байна. Хоёрдугаарт, хөрөнгө босгохын тулд төсөл ашигтай байх ёстой аж. Төслийн ашиг хоёр оронтой тоонд хүрч байж л хөрөнгө оруулалт татах боломжтой гэнэ. Гуравдугаарт, мега төсөл суурь судалгааны алдаатай байж болохгүй. Одоо бол төслийг хэн хариуцаж байна, түүний арга зүйгээр л хэрэгжүүлж байгаа нь алдаанд хүргэдэг байна. Энэ нь манай ихэнх төслийг нурааж, гацааж буй гол шалтгаан гэж байлаа. Тэгюл дэлхий хэмжээнд судалсан 800 төслийн 20 хувь нь суурь судалгааны алдаатай гэсэн дүн гарсныг “Independent project analysis "- ынхан “илрүүлжээ”. Монгол Улсын хувьд суурь судалгааг хойш тавьж, банк санхүүгийн байгууллагаар баахан гүйлддэг дутагдалтай аж.

Далд уурхай ашиглалтад ороход зэсийн үнэ өсөх төлөвтэй

Гадаадын хөрөнгө оруулагчдыг зориг- жуулах ач холбогдолтой гэж хэлэхэд болох “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсан. Тэгвэл “Rio Tinto ” компанийн Монгол дахь захирал С.Мөнхсүхийн хэлснээр давд уурхайн бүтээн байгуулалтад 5-7 жил «паардяагатай аж Үүнд шаардагдах хөрөнгийг 15 банк консорхщум болон санхүүжүүлэхээр хэлащэж буй бөгөөд энэ оны эцэс гэхэд шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж Мөн Оюутолгойн ордод нэмэлт  хайгуул хийж эхэлсэн агаад нөөц нь нэмэгдвэл    насжилт 100 жилд хүрнэ гэж найдаж буй. Далд      уурхайн бүтээн байгуулалт өрнөх явцад хөрөнгө       оруулалтын зөвхөн үржүүлэгч нөлөө гэхэд есөн тэрбум ам.долларт хүрэх тооцоог урьдчилсан байдлаар гаргажээ. Тодруулбап, дотоодын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын  зардал, Засгийн газарт төлөх шууд төлбөр хэлбэрээр 5-7 жилийн хугацаанд нэлээд хөрөнгө зарцуулахаар байгаа гэсэн. Бас худалдан авах ажиллагааг Монгол Улсад төвлөрүүлж, удирдан зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна бүтээн байгуулалтын ажлын оргил үед гэхэд 3000 гаруй ажилчин шаардлагатайгаас олонх нь дотоодын боловсон хүчин байх юм байна.

Далд уурхайг ашиглаж эхлэх нь зэсийн үнэ       эргэн өсөх үетэй таарах болов уу гэсэн хүлээлттэй  байгаа юм билээ, Rio Tinto гийнхон. Тэр үед  “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн өртөг өрсөлдөхүйц түвшинд хүрч, зэсийн баяжмал нийлүүлэх томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох гэнэ. Ер нь зэсийн үндсэн хэрэглээ тогтвортой хэвээр байна хэмээн тэд тооцож буй аж. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь Тавантолгойн цахилгаан станцын төсөлд эергээр  нөлөөлснийг М.Энхсайхан хэлсэн. Учир нь тус төсөлд хөрөнгө оруулахаар хэлэлцэж буй санхүүжүүлэгч нар “Оюутолгой цаашаа явах юм уу” гэдэг байжээ. “Оюутолгой” компани эрчим хүчний гол худалдан авагч байх учраас тэр. Харин Тавантолгойн гэрээг байгуулахын тулд ажилласаар байх хэрэгтэйг М.Энхсайхан хэлээд, “Хэлэлцээр хэрхэн үр дүнд хүрэхийг хэлэхэд хэцүү” гэв. Товчхондоо, Монгол Улс мега төслийн ухаанд суралцах хэрэгтэй аж.

Манай улсад өөр нэг зэсийн төсөл хэрэгжүүлж буй компани болох “Xanadu Mines”- ийн гүйцэтгэх захират Эндрью Стьюарт “Хөрс хуулалтын зардлаас шалтгаалан бага талбайгаас ашиг олох боломжтой” хэмээн өөдрөг байлаа. Мөн Уул уурхайн яамны Бодшлын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Зах зээл дэх нүүрс, төмрийн хүдэр, зэсийн үнэ хямдарч хүндрэл үүсэж байна. Салбарын яамны хувьд үүнийг хэрхэн даван туулах талаар бодлого боловсруулан ажиллаж байна” гэв.

“Discover Mongolia”-гийн “Засгийн газрын цаг” хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох байсан ч ирсэнгүй. Энэ үеэр Сангийн яамны төлөөлөл Эдийн засгийн ил тод,байдлыг дэмжих тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Үүний дараа Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа “Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2354 дугаарыг цахимаар олгосон. Цаашид системийг өргөжүүлэх ажил хийнэ” гэв. Харин компаниуд сэтгэл дундуур байгаа нь анзаарагдаж байв. Тухайлбал, системд нэвтэрч чадахгүй 10 минут өнгөрсний дараа дугаар олгох 120 компанийг бүртгэчихлээ гэж байгаа аж. Аль компани, хэд дэх минутад бүртгүүлж байгааг хянах боломжгүй юм билээ. Үүнээс гадна цахим дугаар олгож эхлэхэд 120 компанийг ердөө эхний 1-2 секундэд бүртгэсэн гэдэг хэмээн гомдоллож байлаа. Үүний хариуд Д.Үүрийнтуяа “Мэдээллийн эрин зуунд бүх компанид шударга, нээлттэй боломж бүрдүүлж байгаа” хэмээн тайлбарласан юм.

Итгэл төрүүлэх хэрэгтэй

Өнгөрсөн  онд Discover Mongolia  чуулганд 260 орчим хүн оролцож байв. Хэдий хүнд үе тохиож буй ч энэ онд 350 орчим төлөөлөл оролцож байна. Тэдний дунд цөөн ч хэд хэдэн гадаадынхан байв. Тэдгээрийн дунд Монголд  үйл ажиллагаа явуулсан хэсэг хүмүүс байснаас гадна эргэж ирсэн ганц хоёр хүн байгаа талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа ярилаа. Мөн Европоос 4-5 компанийн төлөөлөл иржээ. Монголд оффис нээгээгүй атлаа үзэсгэлэнд оролцож буй Master Drilling Group”-ийг энд дурдаж болох аж. Бас Австралийн нэг жуниор компани баруун аймагт долоон лиценз авчээ.

Монголд 2001 онд орж ирээд долоон жилийн дараа гарч явсан тэд эргэж ирсэн нь энэ аж. 2014 онд Discover Mongolia”-гийн уриа “Эргэж ирээрэй” байсан бөгөөд хөрөнгө оруулагчдьш итгэлтийг бэхжүүлье гэж далласан нь эхнээсээ ийнхүү үр дүнгээ өгч буй бололтой. Гэхдээ хөрөнгө оруулагчдьп' эргүүлэн татахад цаг хугацаа хэрэгтэй. Энэ талаар Н.Алгаа “Итгэл төрүүлсэн үйлдлүүд хийх ёстой. Оюутолгойн далд уурхайг үргэлжлүүлэхээр болсон нь том алхам. Тавантолгой, Гацууртаа шийдчихсэн, лицензийг одоогийнхоос илүү хурдан олгосон бол үүнээс олон компани оролцох байлаа. Лицензийг олгож эхэлсэн нь сайн боловч удаашралтай байгаа. Долоо хоногт 120 цахим дугаар тараагаад тал нь ч юм уу хүчингүй болно гэдэг цаг их алдаж байна гэсэн үг. Гацуурт уул уурхайн дунд хэмжээний төсөл. Тийм төслийг УИХ-аар гурван удаа хэлэлцээд урагш явуулахгүй байна гэдэг нь популизм. 76 гишүүн ‘Гацуурт”-ын ТУЗ-ийн 76 гишүүн шиг л хандлаа. Популизм бол дээд цэгтээ хүрсэн.

Өрийн тааз гэдэг шиг популизмын “тааз” байх ёстой. Үүнийг шийдэх нь зүйтэй. Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийг зогсоогоод гурван жил хагас болно гэдэг нь бас л популизм. Нөхцөл байдал муу байгаа ч сүүлийн үед бодлогын алдаануудаа зассан. Гэхдээ бодит үйлдлүүд хэрэгтэй байгаа* хэмээн өгүүлсэн юм. Популизм гарахад олон шалтгаан нөлөөлж буй бөгөөд эрдэс баялгийн үндсэрхэг үзэл “магнайд” нь явж байгаа аж. Бас олон нийт мэдлэг, мэдээлэлгүй байгаатай энэ нь холбоотой.Хүн, мал хорджээ гэдэг ч үнэн хэрэгтээ тийм зүйл байдаггүй тухай уул уурхайн компанийн төлөөллүүд хэлж байна Өөрөөр хэлбэл, иргэдийн мэддэггүйг далимдуулан тодорхой хүмүүс бусдад таалагдах мэдээлэл түгээн, тэр нь шийдвэр гаргахад нөлөөлж буй гэнэ.

Хөрөнгө оруулалт татаж болох ч сонгуулиас сонгуульд хууль дүрэм нь өөрчлөгдөөд байвад гаднынхныг хэчнээн даллаад ч нэмэргүй гэдгийг чуулганы оролцогчид хэлж байлаа. Гэхдээ мэдээлэл солилцох, нөхцөл байддаа танилцуулах, түншээ олох боломж олгодог ‘Discover Mongolia” найдлага тасраагүйг харуулсан гэхэд болно. Популист биш оптимист (өөдрөг) байх цаг Монголд удахгүй ирнэ биз ээ. Discover Mongolia” чуулганы оролцогчид өнөөдөр санхүүгийн орчны төлөв байдал, орон нутаг, нийгмийн харилцаа, байгаль орчин зэрэг асуудлаар хэлэлцсэнээр арга хэмжээ өндөрлөнө.