2015.09.05
Гүүрийн цуврал сургалт боллоо
Гүүрийн засвар, арчлалтын чадавхийг хөгжүүлэх төслөөс зохион байгуулж байгаа хоёр дахь удаагийн сургалт өчигдөр Гачууртын гүүрэн дээр 14:00 цагаас боллоо.
Уг төсөл нь 2013 оны 04-р сард санамж бичиг зурсны дагуу Япон улсын олон улсын байгууллага Жайкагаас шалгаруулсан Төслийн баг 2013 оны 08-р сараас эхлэн 24 сарын хугацаанд буюу 2015 оны 7-р сарыг дуустал хэрэгжүүлсэн.
Сургалтаар төслийн хүрээнд хамрагдсан мэргэжилтэнгүүдийн хамт гүүрийн даацын чадавхийг нэмэгдүүлэхийн тулд дам нуруу,хучилтын хавтанд CFRP /үргэлжилсэн мяндсан өргөстэй дүүргэгч материал/-ыг ашиглан хүчитгэх аргын талаар танилцууллаа.