Олон нийтэд зориулсан семинар боллоо
2015.09.11

Олон нийтэд зориулсан семинар боллоо

“Гүүрийн засвар арчлалтын чадавхийг хөгжүүлэх” төслөөс олон нийтэд таниулах сургалтыг 2015 оны 09-р сарын 10-ны 9:00-12:00 цагийн хооронд “Чингис” зочид буудлын “Хаан” хурлын зааланд зохион байгууллаа.

Семинарт ЗТЯ-ны Авто тээврийн бодолгын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Сугаржав, ЖАЙКА-гийн төслийн багийн ахлагч Оказаки Акио, Нийслэлийн авто замын газрын ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Энхмандах,  Нийслэлийн авто замын газрын  төлөлвлөлт, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Энхсайхан, ЗТЯ-ны Авто тээврийн бодолгын хэрэгжилтийг зохицуулах газрын төслийн инженер Л.Баянзул, Нийслэлийн авто замын газрын  төлөлвлөлт, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Олзбаяр, ЖАЙКА-гийн төслийн багийн инженер Мукояма Тацуо нар төслийн танилцуулга, гүүрийн үзлэг, засвар хүчитгэлийн ажлын арга, гүүрийн мэдээллийн сан, Улаанбаатар хотын гүүрийн засвар, хүчитгэлийн ажлуудын талаар илтгэл тавилаа.

Харин авто зам, гүүрийн чиглэлээр сурч байгаа оюутан залуус болон инженер техникийн ажилтнууд семинарт идэвхтэй оролцлоо.