Л.Болд тэмцэхээр шийджээ
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.09.11

Л.Болд тэмцэхээр шийджээ

УИХ-ын гишүүн Л.Болд сүүлийн өдрүүдэд бухимдуу явна .

АТГ-аас түүнтэй холбоотой Xэргийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн нь түүнийг ийн бухимдахад хүргээд байгаа юм. Тэрээр Батлан хамгаалахын сайд байхдаа олон мянган цэргийг орон байртай болгох, Судан руу цэргүүдээ илгээх гээд амаргүй ажлын ард гарсан гэдэг. Гэтэл улсынхаа батлан хамгаалахын салбарыг өөд нь татаж ажилласныг нь хэрэг хэмээн АТГ шалгаж байгаад Л.Болд гишүүн ихэд бухимдаж буйгаа сүүлийн үед хэвлэлээр дайх болсон. Тэрээр нэр хүндээ сэргээж, ардчиллын үнэт зүйл болсон шударга ёсны төлөө эцэсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хатуухан хэлжээ.