ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.09.08
Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний 8-р чуулга болж байна
ХХАА-н сайд Р.Бурмаа БНХАУ-ын Жилинь мужийн Чанчун хотод Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний 8-р чуулга уулзалтад оролцож Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн үг хэллээ.
Чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын Шадар сайд Wang Yang, Хөдөө аж ахуйн сайд, Чанарын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд нартай Монгол улсаас мах экспортлох асуудлаар ажил хэргийн уулзалт хийсэн байна.