Эдийн засгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болов
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.09.02

Эдийн засгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болов

Дэлхийн эдийн засгийн удирдагчдын 4 дэх дээд хэмжээний уулзалт (GELS 2015) ба Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны асуудлаархи Форум БНХАУ-ын Чанчун хотноо өнгөрсөн наймдугаар сарын 31-нд  боллоо.

Тус форум “Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд өрнөлөө.

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны асуудлаархи Форумын удирдагчаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн газрын Ерөнхий захирал, ноён Чжан Цзюнь ажилласан байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам УИХ-ын гишүүн Л.Болдыг тус форумд оролцож илтгэл тавихыг урьжээ. Дэлхийн эдийн засгийн удирдагчдын 4 дэх дээд хэмжээний уулзалтад 2000 гаруй бизнесийн хүрээний удирдлагууд, хөрөнгө оруулагчид, банкирууд, Засаг дарга, захирагч, дэлхийд алдартай эдийн засагчид, шинжээчид  болоод Хятадын топ 500 компани тус форумд хүрэлцэн ирсэн байна.