УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Зүүн хойд Азийн 10-р Экспод оролцлоо
Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний 8-р чуулга чуулга уулзалт БНХАУ-ын Жилинь мужийн Чанчун хотод зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтын үеэр Зүүн хойд Азийн 10-р Экспогийн нээлт болсон юм. Тус 10-р Экспод УИХ-ын гишүүн Л.Болд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Зүүн хойд Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Батбаяр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй улс төр, эдийн засаг, бизнесийн хүрээлэлийн 50 гаруй төлөөлөгчид оролцлоо.
10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа Зүүн хойд Азийн Экспо нь бүс нутгийн хамгийн өргөн хүрээлэл оролцдог томоохон үзэсгэлэн яармаг гэдгээрээ онцлогтой. 10 дахь удаагийн Экспод оролцсон төлөөлөгчид Зүүн хойд Азийн гол зангилаа бүс нутаг болох Жилинь мужид үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан нь өндөр ач холбогдолтой болсныг онцолж байлаа.