МАХН- ынхан баруун бүсэд чуулав
МАХН
2015.09.08

МАХН- ынхан баруун бүсэд чуулав

МАХН-ын “Анхан шатны байгууллага-2015” баруун бүсийн ээлжит зөвлөгөөн Ховд аймагт өнгөрсөн долоо хоногт болсон байна.

Зөвлөгөөнд МАХН- ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын тус намын гишүүд оролцжээ. Тус зөвлөгөөнд баруун бүсийн аймгуудын МАХН-ын хорооны гишүүд оролцсон аж. МАХН-ынхан “Анхан шатны байгууллага-2015” төвийн бүсийн зөвлөгөөнөө Орхон аймагг хийсэн бол говийн бүсийнх нь Дорноговь аймагт болсон юм.

Цаашид зүүн бүсийн зөвлөгөөнөө Хэнтий аймагт мөн хангайн бүсийнхийг Өвөрхангайд хийхээр товложээ.